Нэймар тахир дутуу ч болж болох байсан

-12072014-1405142132-1809103421-7dw3ja7dБразилын шигшээгийн супер од Нэймар Колумбийн багтай хийсэн тоглолтын төгсгөлд нуруундаа маш хүнд гэмтэл авч, талбайгаас тэргэнцэртэй гарсан юм. Иймд тэрээр ДАШТ-ий үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй болж, баг нь түүний эзгүйд хагас шигшээд ялагдсан.

Тэрээр ярилцлагадаа хэрвээ гэмтэл нь ердөө 2 см-ийн дор байсан бол үлдсэн бүх амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлэх аюултай байсан талаар нулимс дуслуулан ярьжээ.

“Ахиад хоёрхон см л доош байсан бол би энд ингээд сууж байхааргүй байсан. Зунига надаас уучлал гуйж залгасан. Надад хар буруу санасан юм байхгүй” хэмээн тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.

Энэ ДАШТ-д 4 гоол оруулсан Нэймар өнгөрсөн улиралд Барселона клубын бүрэлдэхүүнд эхний улирлаа өнгөрүүлэн, 26 гоол оруулсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих