Хүмүүс хуушуур авах нь өмнөх жилээс муу байна
Хуушуурийн гэрээр орсон тэмлэглэл.
Тогооч н.Цэцгээ
Хэдэн жил наадмын хуушуур хийж байна вэ?
Наадмын хуушуур хийгээд 10-аад жил болж байна. Энэ жилийн хувьд хуушуурын үнэ нийтээрээ 1000 төгрөг гэж байна.
Энэ жилийн наадамчдын худалдан авах чадвар хэр байна вэ?
Муу байх шиг байна аа. Уг нь бужигнаад л дуусдаг байсан. Бид хуушуураа хөтөлгөөнтөөр л явж зарж байна. Ер нь хаа хаанаа хөрөнгө мөнгө муутай байгаа юм шиг байна аа.
Үйлчлүүлэгч н.Оюунгэрэл
Сайхан наадаж байна уу? Энэ жилийн наадмаар үйлчилгээний газруудын үйлчилгээ хэр байна.
Сайхан наадаж байна аа. Үйлчилгээ янз янз л байна. Хуушуурын хувьд мах багатай том том гурилнууд олон газраар харагдаж байна. Уг нь хуушуур бол наадамчдын хувьд их чухал шүү дээ. Харин хүй долоо худаг руу ирж очих зохион байгуулалтыг их сайн хийсэн байна лээ.
agshin.mn
URL: