Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүллээ
Наадамчин олны хүсэн хүлээдэг соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж, соёолонгууд барианд орлоо. Газар, газраас ирсэн 250 гаруй хурдан соёолон 22 км-т уралдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г. Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлж торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд, айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Алдарт уяач Т.Гантөмөрийн бор, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач П.Цэгмидийн хул тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.
URL: