Дархан аваргууд зүүнийг тэргүүлэхийн төлөө маргалдав уу?
Энэ жилийн наадмаар хоёр дархан аварга барилдаж байгаа. Харин хэн нь зүүний магнайд гарахаасаа болж жаахан ам зөрөх шиг боллоо. Нэгийн даваа эхлэх болоход Зүүний магнай дээр Дархан аварга Г.Өсөхбаяр ирээд зогсож байсан. Харин Дархан аварга А.Сүхбат хөлийн цэцээр явж хэрүүл хийсэн бололтой.
Ямартаа ч түрүүлсэн тоогоор бол дархан аварга Г.Өсөхбаяр дөрөв харин дархан аварга А.Сүхбат гурав түрүүлсэн. Харин хэн түрүүлж дархан аварга цол авсан хэмээн үзвэл дархан аварга А.Сүхбат. Гэтэл дархан аварга цол хүртсэн хүнд ийм эрэмбэ үйлчлэхгүй. Учир нь 11 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ 10 түрүүлсэн Х.Баянмөнхийн өмнө зогсож зүүн талд гардаггүй гэж бас маргажээ. Эцэст нь зүүнийг А.Сүхбат, барууныг Г.Өсөхбаяр манлайлан гаргахаар хөлийн цэц шийдвэрлэсэн гэж эх сурвалж мэдээллээ.
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
А.Сүхбат 2014 онд дархан аваргын болзол хангасан.Маргалдах юу байна. Эрэмбэ гэдэг чинь хэн нь эхлээд болзол хангасан бэ гэдгээр нь ойлгох ёстой биш билүү. Тэгээд ч Ерөнхийлөгч эхлээд СҮХБАТАД цолыг ГАРДУУЛААД байсан шүү дээ.