Монголын иргэн ОХУ-ын шоронгоос оргожээ
Красноярск мужийн Кежемскийн районы Тагар суурин дахь 13 дугаар засан хүмүүжүүлэх газраас Игорь Мальцев гэгч хоригдол оргон зайлсан байна. Тэрээр 1986 онд Улаанбаатар хотод төрсөн Монгол улсын харъяат иргэн аж. Игорь Мальцев нь хулгайн хэргээр гурван жил, хоёр сарын ял аваад байхдаа ийнхүү оргон зайлжээ.
URL: