МҮОНРТ-ийн зарим будлианаас…

2590320111139744

Үндэсний гэх ганц тодотголтой радио телевизийг тойрсон будлиан багагүй гардаг. Үүний нэг шалтгаан нь “уран бүтээлчид” гэх ажилтнууд нь бүгд хувьдаа компани студитэйгээс болдог гэнэ. Тэрхүү компани студийн нэрээр ивээн тэтгэгч нэртай гэрээ хийдэг төдийгүй мөнгийг нь дансаараа шилжүүлэн авдаг явдал газар авчээ.

Олон студи татан буугдсан гэх ч нууцаар оршиж байдаг бололтой. УБЕГ-ын лавлагаараа “Эв эе” нь Б.Жаргал, “Сэмүүн” нь Наранцэцэг, “Гэрэлтэй цонх” Ч.Лхагвадаш, “Чандмань” Ө.Нарангэрэл, “Титэм” Ц.Пунсаагийн нэр байдаг бол “Үдшин хэмнэл”, “Өглөө хөтөлбөр”, “Соёл-Эрдэнэ” нь бүртгэгдээгүй байжээ. “Монголын Үндэсний телевиз Үдшийн хэмнэл студи” гэсэн тамга хураагдаагүй, Цөмийн энергийн газартай хийсэн 2012 онд 17.8 саяын гэрээ байгуулсны 9, 2013 оны гэрээний 27 саяын 13.5 сая төгрөг нь МҮОНРТ-ийн бус харин студийн дансанд оржээ.

2012 онд явагдсан “Уриншаас ургац” улсын уралдааны гэрээг дээрх студийн нэрээр “Агрмаштех” компанитай байгуулан санхүүжилтийг уран бүтээлчдийн хувийн дансаар авч байсан нь илэрсэнийг нам дарсан гэдэг. Хамгийн олон үзэгчтэй гэгдэх “1 минут 1 сая” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүү нь өөрийн “Камиказехаку” компаний нэрээр “MCS Кока Кола” компанитай гэрээ байгуулан 24 сая төгрөгийг шилжүүлэн авчээ. Тэрээр Японд сурч байсан тул компанидаа ийнхүү япон нэр хайрлаж.

“Мисс Монголиа” тэмцээнийг зохион байгуулахад ивээн тэтгэгч нараас 19 сая төгрөгийг авснаас 3.1 саяыг нь “уран бүтээлийн” шагналд зарцуулснаар тайлагнажээ. Ихэнхи студиин гэрээнд “Монголын үндэсний телевиз” гэсэн тодотгол байдаг нь компаниудыг  “МҮОНРТ-тэй гэрээ хийсэн” гэдэг төөрөгдөлд оруулдаг гэнэ.

NUUTS.mn


URL:

Сэтгэгдэл бичих