Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

b412dbb637698db0bigБаяр наадмын үеэр иргэд хоолны хордлого, гэдэсний халдвараас хэрхэн сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөгөөг хүргэе.

1.Угаагаагүй бохир гарт нэг сая орчим нян вирус байдаг. Гараа сайтар угааснаар гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоос сэргийлж чадна.

2.Жимс ногоог угааж хэрэглэх нь таныг гэдэсний халдварт өвчин болон пестицид, бусад химийн бодисын хордлогод өртөхөөс сэргийлнэ. Тиймээс жимс ногоог заавал угааж идээрэй.

3. Мах, махан бүтээгдэхүүн, хиам, сүү, сүүн бүтээгдэхүүн, агшаасан будаа, чанасан гоймон, өндөг, торт, зууш, салат зэрэг нян хялбархан үржих боломжтой амархан мууддаг хоол хүнсийг заавал хөргөгчинд хадгал.

4. Нян 20 минут тутамд хуваагддаг тул болгосон, шууд идэж хэрэглэх хоолыг ил задгай нөхцөлд хоёр цагаас илүү хугацаанд байлгаж болохгүй. Тодруулбал, нэг ширхэг нян зургаан цагийн дараа 16 сая болтлоо үрждэг байна.

5. Түүхий мах, сүү, түүхий ус нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянгаар бохирдсон байж болзошгүй тул мах, махан бүтээгдэхүүнийг сайтар болгож, сүү, усыг буцалгаж хэрэглэх хэрэгтэй. Түүхий мах, тахианы мах, загас нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянгаар бохирдсон байж болзошгүй тул болгосон, шууд идэх хүнснээс тусгаарла.

6. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалах хугацааг нь заавал хараарай. Тухайлбал,

“Use-By date” буюу “Хэрэглэх хугацаа”

“Expire date” буюу “Хадгалах хугацаа” илэрхийлдэг.

Эдгээр хугацаа нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлаа хадгалах хугацааг зааж өгөх ба хугацаа дуусахаас өмнө хэрэглэх ёстой. Болгосон, шууд идэж хэрэглэх хоол хүнсийг худалдахдаа бээлий, хавчуур хэрэглээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих