Засгийн газар нийгмийн халамжийг хавтгайруулахгүй тулд гишүүдийн санаачилсан хуулийг дэмжихгүй гэв

f0df97413a93190big


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Р.Бурмаа, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Ш.Түвдэндорж, Б.Чойжилсүрэн, Л.Эрдэнэчимэг нар “Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай” хуулийн төслийг санаачилсан юм. Тэгвэл Засгийн газраас дэмжих боломжгүй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар шийдвэрлэсэн байна.

Шинэчлэлийн Засгийн газар нийгмийн хавтгайрсан халамжаас татгалзаж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн амьжиргааг дэмжих бодлого баримталж буй. Гэтэл дээрх хуулийн төсөлд амьжиргааны түвшнээс үл хамааран Монгол Улсын нийт хүн амын 27 хувьд тусламж, дэмжлэг олгож, нийгмийн хавтгайрсан халамж түгээхээр байна гэж үзжээ. Тиймээс нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлоготой нийцэхгүйн зэрэгцээ иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг нэмж хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулах сөрөг талтай гэснээр дээрх хуулийн төслийг дэмжих боломжгүй байгаа юм.

Б.БӨРТЭ
ulstor.mn

URL:

Сэтгэгдэл бичих