Бөхийн мэх аман зохиолд
Бөхөө Гиннесийн номонд бүртгүүлсэн монголчууд бөхийнхөө мэхүүдийг аман зохиолдоо хүртэл “зоож” өгсөн нь бөх болохоор мөрөөдөгч багачууддаа үгэн лавлах болсоор ирэв, “Бөхийн дээр бөх Эрийн дээр эр” гэж “надаас ил үү чадалтан үгүй” хэмээн хөөрөхөөс сэрэмжилсээр ирсэн.
“Бөх хүн бүдүүн өвсөнд бүдрэх, Бөө хүн хар хэлэнд бүдрэх” гэж гэнэдэж байж бүдүүн өвсөнд бүдэрч ойчив хэмээн сануулдаг байлаа.
Дэгээ хийвэл хонгио нь нэг
Дэвшүүлж барьвал хөмрөг нь нэг
Дараад авбал ташаа нь нэг
Тахимд суувал хөшөө нь нэг
1 .Зоримог дайрвал татах сайн
Зодог баривал лавтгаад сайн
Өргөөд гарвал өвдөг сайн
Өсгийдөн татвал юүлэх сайн
2.3өрүү барьвал хомнох нь нэг
Зүтгэж ирвэл татах нь нэг
Хомноо хийвэл тонгорох нь нэг
Хойно суувал хусах нь нэг
З.Зөрүүлж хомноод хожимдвол муу
Зүтгэж татаад дарагдвал муу
Дарж аваад дарагдвал муу
Тахимд нь суугаад лагтвал муу
4.Өргөөд гаргавал өвдөглөнө
Өсгий татвал зөрүүлнэ
Суганд нь орвол дарагдана
Сулхан зогсвол мушгигдана.
5.Уран гавшгай мэхээр
Гэнэдүүлж ялбал аз тэр
Урам бахтай зоригоор
Мохоож ялбал эз тэр
б.Хөмрөг мэх даамай нь сайхан
Хөлийн мэх хурдан нь сайхан
Гүйгээд ирвэл зайлах сайн
Гүйцээд шургавал тонгорох сайн
7.Шургаж орвол татагдана
Шууд тэвэрвэл ачигдана
Тулгам зогсвол хамагдана
8-Чигчий хурууны
Чилээ гаргахгүй
Эрхий хурууны
Элээ гаргахгүй
9,Эр хүчээр дийлж
Эцээн хаявал сайхан
Элдэв арганд мэхлэгдэж
Элгээрээ унавал муухай
10.Эрээн туушаар мяралзаад
Эгмээрээ унавал хочтой
Эв мэхээр дутаад
Өвчүүгээрээ ойчвол муухай
11 .Мацаад ирэхийн маяг нь нэг
Магшин харайх шинж нь нэг
Хөндөлдөн дугуйрахуйн байдал нь нэг
Хөөрөн тэмцзх омог нь нэг
Зөрүү барьвал хомнох нь нэг
Зүтгэж ирвэл татах нь нэг
Хомного гэвэл тонгорох нь нэг
Хойно нь суувал хусах нь нэг
Дэгээ хийвэл хонхиа нь нэг
Дэвшүүлж баривал хөмрөх нь нэг
Дараад авбая ташаа нь нэг
Тахимд нь суувал хөшөө нь нэг
URL: