“UNITEL” хэрэглэгчдээ санал асуулгаар хулхидаж их хэмжээний мөнгө луйвардав уу?

6c0dd6859d37876cbig

    Үүрэн холбооны “Unitel” компани Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлснээр гар утас хэрэглэгчдийн үйлчилгээний үнэ тариф үлэмж хямдарч тус салбарын өрсөлдөөн хэрэглэгчдэд таатай боломж бий болгосон нь маргашгүй үнэн билээ. Байгуулагдаад найман жилийн нүүр үзэж байгаа ч тус операторын хэрэглэгчид хэдийн нэг саяд хүрсэн билээ.

Алиман ногоон өнгийг бэлэгдэлтэй “unitel”-ийн хэрэглэгчид өөрсдийгөө хамгийн хямд үйлчилгээ авдаг гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас бусад үүрэн операторуудыг бодвол хэл аманд өртөөд байх нь бага. Монголчуудын өөрсдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан гэх үндэсний оператор нь маань гэтэл хэрэглэгчдээ хулхьдсан байж болзошгүй үйл ажиллагааг явуулж байна. Дуугүй хүний доодох нойтон гэдэг шиг хямд тарифын цаана өөр төрлийн мөнгө татах башир арга нуугдаж байна.

Тодруулбал тун саяхнаас “Unitel”-ийн хэрэглэгчдэд “Хөл бөмбөгийн дэлхийн аваргын төлөө ямар багууд хоорондоо таарахыг тааж мянган доллар хожоорой” гэсэн мессеж 158815 гэсэн тусгай дугаараас ирсэн байна. Ингээд мянган доллар хожихийг хүссэн хэрэглэгчид өөр өөрсдийн таамаг хувилбараа тус дугаарруу хариу болгон явуулжээ. Таныг мессежийг хүлээж авлаа баярлалаа гэсэн эелдэг хариу ч мөн иржээ. Ийнхүү тэмцээний сүүлийн тоглолтыг хийх багаар Герман-Аргентиний шигшээ баг тодорч таамаг дэвшүүлсэн хэрэглэгчид тус компанируу холбогдож мянга доллараа нэхэж эхлэв.

10407892_885143658180689_6441406391629863410_n

Гэтэл тус компаний операторууд “энэ тусгай дугаар манай компанитай ямар ч холбоогүй өөр компани ашигладаг тусгай дугаар байна” гэсэн хариуг өгчээ. Чухам ямар компани тусгай дугаарыг нь ашиглаж хэрэглэгчдийг хулхидаж байгааг мэдэхийг хүссэн боловч тодорхой хариу хэлээгүй байна. Тусгай дугаарт нэг мессеж илгээхэд 550 төгрөг байдаг. Үүний 150 төгрөгийг “Unitel” компани авдаг гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.

Мөн энэхүү дугаараас өнгөрөгч оны хоёрдугаар сард “дугаарын хязгаарлалтыг цуцлахыг та дэмжиж байна уу?” гэсэн санал асуулгыг явуулж байжээ. Тухайн үед албаны эх сурвалжууд “Unitel” хэрэглэгчдийнхээ дунд санал асуулга явуулсан мэтээр тайлбарлаж байсан юм. Гэтэл тэдний өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар тийм биш бололтой. Зарим эх сурвалжийн мэдээллэснээр энэхүү тусгай дугаарыг “Энгүүн” ХХК эзэмшдэг гэх мэдээлэл байна. Харин “Unitel” групп тэдний хулхидсан санал асуулгын төлбөр тутмаас 150 төгрөгийг авдаг аж. Гэхдлээ чухам энэ тусгай дугаар “Unitel”-ийн мэдэлд үү? Эсхүл хувийн компанид байна уу? Гэдгийг тогтоосон зүйл алга. Өөрсдийнх нь нэр дээр байдаггүй ч хэрэглэгчдийг нь дур зоргоороо хулхидаж байхад бидэнд хамаагүй гээд харин ч төлбөрийнх нь тодорхой хувийг авч байгаа энэ үйлдлийг юу гэж тайлбарлах нь ойлгомжгүй байна. Мянган доллар хожихыг хүссэн 100 мянган хэрэглэгч уг дугаарт мессеж илгээсэн гээд бодоход нийтдээ 55 сая төгрөг “Энгүүн” гэгч хулхи компани “Unitel”-ийн хамт эсхүл дан ганц “Unitel”-ийн халаасанд гулссан дүн гарч байгаа юм. Яг хэчнээн хэрэглэгч хэдэн төгрөгөөр хулхьдуулаад байгаад Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар анхаарах цаг болжээ. Харин “Unitel”-ийнхэнд хэрэглэгчдээ хулхидах, эсхүл хулхидсан тусгай дугаар эзэмшигч компаниа нууцлах, төлбөрийн тодорхой хувийг нь авах муухай аргаасаа салахыг зөвлөж байна.

эх сурвалж: 24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих