1. Хойд Солонгост хүмүүсийн зугаацаж, цэнгэх 3 газар л байдаг.
2. Хүн амын тэн хагас нь нэн ядуу бүлэгт хамаардаг. Энэ нь 24 сая хүний тал нь хүний наад захын энгийн хэрэгцээг ч хүртэж чаддаггүй гэсэн үг.
3. Одоогоор 200,000 хоригдол ажилчдын лагерт хоригдож байна. Тасралтгүй нэмэгдэж буй хоригдлууд 16 ажилчдын лагерыг дүүргээд байна.
4. Хойд Солонгост хүний ялгадсыг бордоо болгон ашигладаг. Учир нь нөөц баялгийн дутагдлаас болоод ялгадсыг бордоо болгохоос өөр аргагүй байдаг аж.
5. Пёнган хот нь Хойд Солонгосын томоохон хот бөгөөд 3 сая хүн ам оршин суудгаас бүгд чинээлэг, дээд гаралтай, эрх мэдэлтэй хүмүүс амьдардаг ажээ.
6. Сурагчид сургуулийн ширээ, сандал, халаалтын төлбөрийг өөрсдөө төлдөг байна.
7. Тэд нэг хүн, нэг намын үзэл санаа, шийдвэрийг дагах ёстой байдаг.
8. Хойд Солонгос нь шинэхэн жимс нийлүүлэлтээр дэлхийд 10-т жагсдаг. Учир нь хоол хүнсний ихэнх нь иргэддээ шууд хүрдэггүй аж.
9. Хойд Солонгост телевизийн 3 суваг л байдаг. Тэдний хоёрыг нь зөвхөн амралтын өдрөөр гаргадаг бол үлдсэн нэгийг зөвхөн оройн цагаар гаргадаг байна.
10. Хойд Солонгост сайн дураараа амьдардаг нэг л Америк хүн байдаг аж. Солонгосын дайны дараа Joseph Dresnok Хойд Солонгосын хил дээр 3 Америк цэргийн хамт иржээ. Гэвч тэрээр ганцаараа үлдэхээр шийдсэн байна.
11. Хойд Солонгосын сагсан бөмбөгт хэд хэдэн галзуу дүрэм байдаг. Түүний нэг нь хэрэв 3 онооны шидэлт хийхэд бөмбөг кольцоондоо хүрэхгүй цэвэр орвол 4 оноо өгдөг ажээ.
12. Ким Жон Илийн цогцосыг харна гэдэг хүмүүсийг хамгийн их татдаг зүйл болдог байна. Ким Жон Илийн цогцосыг шилэн авсанд байлшуулсан бөгөөд жуулчид болон хүссэн хүн бүр харах боломжтой байдаг аж.
13. Хойд Солонгосын хүн амын 99% нь бичиг үсэг тайлагдсан байна.
14. Хойд Солонгосын эрдэмтэд тухайн улсад ганц эвэрт амьдардаг байсан хэмээн баталдаг байна. Тэд ганц эвэртийн ясыг хүртэл олсон хэмээдэг аж.
15. Ким Жон Ил коньяк импортлон оруулж ирэхэд жилд 763,000 доллар зарцуулдаг байжээ. Тэрээр коньякны амтанд орсон байсан бололтой.
16. Ким Ил Сун үргэлж Хойд Солонгосын мөнхийн удирдагч байсаар ирсэн. Түүний залгамжлагч засгийн эрхийг авсан ч тэрээр мөнхийн удирдагч хэвээр байх болно.
17. Энэ улс өөрсдийн гэсэн Годзиллаг төсөөлөн бүтээсэн байдаг. Ким Жон Ил Годзиллаг үзсэнийхээ дараа өөрийн санаагаар төрхийг нь бүтээсэн аж.
18. Ким Жон Ил Хойд Солонгост хүссэн киногоо бүтээлгэхийн тулд найруулагч Шин Сан Укийг эхнэрийн хамт хулгайлж байжээ. Азаар найруулагч жилийн дараа зугтаж чадсан байдаг.
19. Хойд Солонгосын үндсэн хууль уншихыг хүссэн хүн бүрт нээлттэй байдаг. Хуулинд үзэл бодлоо илэрхийлэх эрх, санал өгөх эрх, шашин шүтэх эрхийн талаар заасан байдаг боловч бараг хэрэгждэггүй.
20. Өмнөд Солонгостой хиллэдэг хилийн ойролцоо “Суртал ухуулгын” хуурамч хот байдаг аж. Солонгосын дайны дараа Өмнөд Солонгосыг айлган сүрдүүлэх зорилгоор Кижон Дон энх тайвны тосгоныг байгуулсан байна.
21. Баян хуур нь Хойд Солонгосын гол хөгжмийн зэмсэг юм. 1990-ээд онд бүх багш нар баян хуур тоглож чаддаг байх ёстой байжээ.
22. Хойд Солонгост ял шийтгэлийг гурван үеэр нь үүрүүлдэг. Хэрэв хэн нэгэн хууль зөрчиж, хоригдсон бол тэр хүний бүх гэр бүл ч бас ял үүрдэг. Өвөө эмээ, эцэг эх, үр хүүхэд нь хамт ажилчдын лагерт хоригдож, ажил хийдэг байна.
23. Хойд Солонгост дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн байдаг. Рунгнадо Тавдугаар Сар цэнгэлдэх нь 150,000 гаруй суудалтай аж.
24. Хойд Солонгост гэрлэн дохио огтхон ч байдаггүй. Замын цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаг бөгөөд зөвхөн цэргийн хүн л хувийн машинтай байдаг аж.
25. Таван жил тутам сонгууль болдог. Саналын хуудсан дээр ганцхан хүний нэр байдаг бөгөөд мэдээж 100%-ын саналаар сонгогддог байна.
26. Хойд Солонгост одоо 2014 он биш 102 он болж байгаа. Учир нь Ким Ил Суны төрсөн өдөр буюу 1912 оны 4-р сарын 15-наас он тооллоо эхлүүлж тоолдог байна.
27. Гашиш буюу марихуан хэрэглэхийг Хойд Солонгост хуулиар хориглоогүй байдаг.