Хардлага төрүүлсэн “Талх чихэр”-ийн хөх тарианы хар талх…

10524828_714224795302193_828833046_nХэдэн жилийн өмнө чулуу,  төмрөөр  хачир хийж “нэг мөр орц найрлагдаа оруулаад биччихгүй” хэмээн олныг дургүйцлийг хүргэж  телевиз радиогоор үнэгүй сурталчилгаа хийгдээд авсан  Талх чихэр ХК-ний Хөх тарианы хар талх  хэрэглэгчдийн дунд хардлага төрүүлж эхэлсэн.  Амт чанараас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хоол боловсруулах эрхтэнд сайн хэмээгдэж гэр бүлдээ санаа тавьдаг  эзэгтэй нарын өдөр тутмын сонголт болоод буй Талх чихэр ХК-ний Хөх тарианы  хар талханд тэгвэл  -орц найрлагын онцгой нууц байгаа юу? гэсэн асуулт явсаар байна.

Уутан дээр нь ил гарган тавьсан гурван зүсэм хөх тарианы талхны зураг  жинхэнэ “ориг”мөн үү гэсэн асуулттайгаар цахим хэвлэлээр тархсаар байна. Учир нь Талх чихэр ХК-ний Хөх тарианы  хар талх “ориг” мөн эсэхэд нь эргэлзэхээр явдал гарчээ. Нэгэн хэрэглэгчийн худалдаж авсан хар талхан дундаас дундаа бөөгнөрсөн хар юмтай хоёр ч зүсэм гарч ирсэн гэнэ. Хэрэглэгчийн хардаж байгаагаар хар талх мэт болгон харлуулахын тулд хийдэг будагч бодис нь бөөгнөрсөн байх магадлалтай гэнэ. Хэрвээ энэ таамаглал үнэн бол ориг хар талх биш болж таарах нь. Харин “Талх чихэр” компани үүнийг хэзээ, хэрхэн тайлбарлах бол…

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих