Хордлогын шалтгааныг тогтоогоогүй байгаа гэлээ

undraaaaaaaa“Ундраа” хүүхдийн зусланд гэдэсний халдварт өвчин гарсантай холбогдуулан ЭМЯ-ныхан өчигдөр мэдээлэл хийлээ. ХӨСҮГ-ийн их эмч А.Амбасэлмаа “Одоогийн байдлаар хордлогод орсон хүүхдүүдийн бие сайжирсан. Бид хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэврийн тал дээр маш сайн хяналт тавьж байгаа. Гэдэсний халдвар ямар замаар тархсан нь тодорхойгүй байгаа учраас дахин үзлэг хийж байна. “Ундраа” зусланг ажиллуулж эхлэхээс өмнө багш ажилчид,тогооч,эмч нартайуулзаж урьдчилан сэргийлэх сургалт явуулж зөвлөгөө өгсөн” гэлээ. ЭМЯ-ны Нийслэлийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Зуслангийн бүх ажилчин хүнс, ариун цэврийн аюулгүй байдлыг хангасан байхаас гадна хүүхдүүдийг эцэг эхчүүд нь хувийн ариун цэврийг маш сайн сахиулсан, үзлэг оношлогоонд оруулсан байх шаардлагатай. Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд үйл ажиллагаа явуулж буй зуслангууд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг гал тогоондоо ажиллуулж, баталгаатай найдвартай хүнсний бүтээгдэхүүн сонгож авах, зөв хадгалах хэрэгтэй. Мөн хийсэн хоолныхоо дээжийг 72 цаг хадгалах шаардлагатай. Ямар нэгэн асуудал гарвал юунаас болов гэдгийг тогтооход бэрхшээлтэй байдаг учраас хоолны дээжийг , хадгалах ёстой. Цусан суулгын нян түүхий уснаас илэрдэг болохоор бүх өрөө тасалгаанд заавал буцалсан ус тавих шаардлагатай” хэмээн ярилаа.

 

 

Ц.СОЛОНГО /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих