БАЙГАЛЬ ЭХ ӨӨРӨӨ ШИЙТГЭДЭГ
1990 оны ардчилсан хувьсгалаар Монголын нийгэмд нэгэн шинэ замнал үүсэн тогтсон. Энэ нь хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх төдийгүй хэвлэн нийтлэх нийгэм дэх шудрага бус зүйлсийг илчлэх зэргийн ҮНДСЭН ХУУЛИАРАА эрхийг нь олгосон байдаг.
Гэтэл өнөөдрийн нийгэмд хэвлэн нийтлэх, шүүмжлэлтэй хандах зэрэг хэвлэлийн эрхийг зөрчсөн хаасан шийдвэрүүд гарсаар байна. Үүний нэгэн том жишээ өнгөрсөн долоо хоногт болсон хэрэг явдлаар нилээдгүй ил тод харуулсан гэхэд болно.
ХЭРЭГ ЯВДЛЫН ЭХ ҮҮСЭЛ
“АМЖИЛТ.КОМ” сайтын сэтгүүлч “ХААН ЖИМС” хэмээх амралтын газар бидний хэлж заншсан хатан Туул руу бохироо шууд асгаж байгаа асуудлыг хөндсөн фото болон видео сурвалжилгыг хийснээр тэрхүү сайтын бүрэн эрхэнд халдаж шууд үйл ажиллагааг нь зогсооосон аж. Харин энэхүү шууд эрхэнд нь халдахдаа ямар нэгэн албан бичиг явуулаагүй зөвхөн Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос айлган сүрдүүлсэн байдлаар утсаар л мэдэгдсэн аж.
Гайхалтай нь манай төрийн эрх барих дээдчүүлийн нэг бүр тодруулбал эрхэм Ерөнхий сайд Н.Алтанхуягын нэр дээр байдаг хэмээн эх сурвалжуудын мэдээлж байгаа “ХААН ЖИМС” амралтын газрын асуудлыг хөндсөн болохоор энэ мэт шуурхай хурдан арга хэмжээ явуулсан биз ээ. Энэ мэтээр өөрсдийгөө хамгаалах авч үлдэхийн тулд хууль ёсыг уландаа гишгэх нь тийм ч бусармаг үйлдэл биш бололтой.
Гэтэл хууль жамаараа бол энэхүү мэдээллийн эх сурвалж болоод уг “ХААН ЖИМС” амралтын газрын үйл ажиллагаатай танилцаж мэргэжлийн хяналтын газраам үнэлэлт дүгнэлт гарч байж асуудлыг шийдэх байсан.
БАЙГАЛЬ ЭХ ӨӨРӨӨ ШИЙТГЭДЭГ
Монголын Сайтын Холбооноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж үйл явдлын талаар иргэдэд мэдээлэл хийсний дараа бидний хэсэг нөхөд “ХААН ЖИМС” амралтын газрыг зорьсон юм.
Уг газарт очиход ажилчид гэх гурван хүн ч утсаараа бичлэг хийж байсан ба цаанаасаа утсаар заавар авч байгаа нь илт байсан юм. Харин удирдлага хариуцсан хүн нь гарч ирээгүй бөгөөд ямартаа ч хүлээж авч уулзсангүй.
Амралтын газрыг Туул голруу нилээдгүй шахаж байгуулсаны улмаас сүүлийн үед орсон борооны улмаас амралтын газар бүхэлдээ үерт автсан байдалтай байлаа.
Амралтын газрын дүр төрх нь нилэнхүүдээ усанд автсан ба өнөө алдартай хэрэг мандаасан цэвэрлэх байгууламж хэмээх ногоон вагончиг нь усан дунд нэг л дүнсийсэн байдалтай илүүдлээ зайлуулах хоолой нь шууд ус руугаа орсон байдалтай, ерөнхий хэв загвар хийгээд амралтын газрын байршил нь Монгол Улсын хууль тогтоомж, өнөө сайхан цагаан цаасан дээр хараар бичиж тамгалсан шигээ амьдралд биелэх нь тун ховор тэр тусмаа эрх мэдэлтнүүдэд бол бүр ч хэлээд дэмий гэдгийг батлах мэт. Уг нь онцгой бүсэд 50 метр, энгийн хамгаалалттай бүсэд 100 метрийн зайд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байдаг юм билээ.
Харин тус “ХААН ЖИМС” амралтын газар ямартаа эрхэм сайдын нэрийн доор дур зоргоороо өөрийн монгол улсын хуулийг газар доор бүр баас шээстэйгээ хутган байгаа гэхэд ч хатуудахгүй болов уу?
Энэ мэтээр монгол орны усны нөөцөд онц хохирол учруулж буй “ХААН ЖИМС” амралтын газарт ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй мэт. Энэ нь байгалийн усыг бохирдуулаад зогсохгүй нийслэлчүүдийн ундны усыг бохирдуулж байна.
Эх дэлхий өөрийгөө цэвэрлэдэг бас хөрвөөдөг гэдэг үг эрт цагаас өвгөд маань ярилцсаар ирсэн. Тиймдээ ч байгаль эх дэлхийтэйгээ нарийн нандин холбоо үүсгэн тахин шүтэж дээдэлдэг монгол зан заншил байдаг. Үерийн ус тэрхүү амралтын газрыг автуулсан ч гэсэн байгаль эх өөрийнхөөрөө шийтгэлээ оногдуулна гэсэн дохио сануулга ч юм бил үү.
Тэнд зусаж байгаа хүнээс тодуулахад амралтын газар нь ямартаа ч дотроо гүний худагтай гэнэ харин тэр хавьд нутаглаж, зусдаг айлууд шууд л голоосоо ундаалдгаа нуусангүй. Тэгэхээр ямартаа ч хүний эрүүл мэндэд хүртэл шууд утгаараа бүдүүлгээр халдаж байна. Энэ мэтээр Монгол улсын хуулийг өөрсдөө зохиочихоод зөрчөөд байх уу? Ерөнхий сайд аа!!!
ЧОЙ
URL: