А.Гансүх 70 сая долларын төлөө үндэстэн дамнасан эдийн засгийн луйварчидтай ганзага нийлжээ

a8b20a8c8a41e379originalДэлхий даяараа хөл бөмбөгөөр амьсгалж байгаа энэ үед Зам тээврийн сайд А.Гансүхийн толгойд өмнөх дэлхийн аваргын таагүй өдрүүд санааных нь угт яваа нь гарцаагүй. Тэр 2010 оны бараан шөнө эхнэрээ “оролдсон” гэх Монгол базальтын Ариунболдын толгой руу архины шил нүүлгэж АПУ-гийн асарт дуулиан тарьж байсан. Тухайн үеийн шилдэг гоолуудын шуумтай эн зэрэгцэн гал авалцаж байсан Гансүхийн “шилэн гоол”-ын түүх сэдэрсэн энэ өдрүүдэд тэрээр нэгэн “өшөө авалт”-ын гоол хийхээр улайран зүтгэж буй. Өнөөдөр түүний толгойд Орос Монголын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн дохиоллын төвлөрүүлэлтийн системийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, нийлүүлэлт болон угсралт, радио холбоо болон холбооны системийг шинэчлэх олон улсын нээлттэй тендерийг хэрхэн өөрийн болгож авах, энэ тендерийн 70 сая долларыг хүрэмнийхээ аль талын халаасанд шургуулах тухай бодол эргэлдэж хэнийг ч яахаас ч сийхгүйгээр улайрчихсан явна. Зам, тээврийн салбарт “а” ч үгүй мэргэжлийн бус сайд “Женко” Х.Баттулгыг дагаж яваад л энэ салбарыг сааль ихтэй саалийн үнээ юм гэдгийг мэдэрчихээд амтанд нь орчихсон гэж А.Гансүхийг мэдэх хүмүүс хэлдэг. Улсын төсвийн хөрөнгөөр 70 сая доллараар төмөр замыг холбоожуулах төсөл гэдэг бол тийм “хямдхан” ажил, бага мөнгө биш. Энэ ажлыг гүйцэтгэхээр гурван консорциум тендерт оролцож байгаа. Эдэн дунд дэлхий даяар тагнуулын байгууллага гэж зарлагдаад буй ZTE, Huawei-гийн оролцсон Германы Siemens-тэй хамтарсан консорциум байгаа бөгөөд тэдний “улаан хамгаалагч” нь Зам тээврийн сайд А.Гансүх юм. Тэрээр өөрийг нь сайдын сэнтийд суухад баз хүргэн Сү.Батболд, анхны улстөрийн хөтлөгч З.Энхболд нараас нь илүү гол үүрэг гүйцэтгэсэн Х.Баттулгынхаа эсрэг ийнхүү зогсов. Сайд болчихоод салбарынхаа ажлыг “түй” ч мэдэхгүй өмнөх сайдынхаа туслах бүсгүйгээр ажлаа А, Б-гүй заалгадаг байсан үе нь саяхан. Харин одоо түүнд хятадууд замыг нь зааж байна. Женко Баттулга Huawei, ZTE-гийн эсрэг бат зогссон. Харин А.Гансүх хятадын эдгээр нөхөдтэй хошуу нийлүүлснээр Х.Баттулгынхаа эсрэг нот зогсч чадах уу? Энэ тендерийн асуудал маш их анхаарал төтөж байгаа бөгөөд манай хүчний байгууллагууд тендертэй холбоотой зарим зүйлүүдийг шалгаж тодруулсан байдаг. Энэ ажиллагааны үеэр их хэмжээний татвараас зугтсан хэргээр манай АТГ-ын мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа, одоогоор эрүүгийн хэргийг нь түр түдгэлзүүлээд байгаа байгууллага ч орж байна. Үүнээс гадна сайд А.Гансүхийн зүтгүүлж байгаа консорциум нь бусад өрсөлдөгчдөөсөө маш сул талтай, үзүүлэлт бүр дээр “тэнцэхгүй” гэдэг үнэлгээг мэргэжилтнүүдээс аваад байгаа ч эвэр нь ургасан сайд 70 сая долларын төлөө “эцгээ мөргөж унагахаар” шийдчихсэн зүтгэж байна.
А.Магнай


URL:

Сэтгэгдэл бичих