Дархан аварга А.Сүхбат нүдэндээ давхраа оёулжээ
Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан аварга болсон А.Сүхбат нүдэндээ давхраа оёулжээ.
Дархан аварга маань ийнхүү гоо сайхандаа анхаарал тавьсан шалтгаан нь залуу эхнэртэй болсонтой холбоотой гэх.
Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат хөөрхөн бор хүү зүлгэ ногоон дэвжээнд анх гарч ирэхдээ гавшгай хурдан хөдөлгөөн, уран хурц мэхээрээ бөх сонирхогчдын тоог нэмж байлаа. Тэрбээр эд барилдаж байх үедээ зодог тайлж, өөрийнхөө фенүүдийн урмыг хугалсан.
Тэгвэл Дархан аварга цолоо авсан даруйдаа “Миний барилдаж явсан үеүд дэндүү сайхан нисч байсан юм шиг санагддаг. Гаргасан амжилтыг маань үнэлээд энэ эрхэм өндөр цол олгож байгаад баяртай байна. 2004 онд гурав дахиа түрүүлээд Дархан аварга цолоо авч байсан бол энэ дээл, энэ малгай, энэ гуталтайгаа ирж авах байсан болов уу гэж бодоод хайртай хүрэн дээлээ өмсөөд ирлээ. Таны дэмжиж байсан жижиг А.Сүхбат Дархан аваргын дайны барилдаж ,түмэн олноо баярлуулжээ гэдгийг нотлон харууллаа. Аз жаргалтай байна, би. Хэдийгээр би зодог тайлсан ч шавь нартайгаа бэлтгэлээ хийж байгаа” хэмээгээд энэ жилийн наадмаар зодоглохоо дуулгасан билээ.
Ямартай ч энэ жилийн наадмаар давхраатай алаг нүдэн аварга маань зодоглох нээ.
М.Нандин
uls.mn
URL: