Аз жаргалыг мэдрэх 10 амархан арга
Аз жаргалыг мэдрэх ямар амархан болохыг та дараах 10 аргыг туршиж үзээд ойлгох болно.
1. Хэн нэгэнд хайртай гэж хэл
Гэрийхэндээ, найзууддаа, эсвэл хань, үр хүүхэддээ “Хайртай шүү” гээд л хэлчих. Тэдний юунд нь хамгийн их баярлаж явдаг, юугаар нь бахархдаг болохоо хэл. Тэднийг ямар нэг зүйлийг сайн хийхэд нь магтаж урамшуул. Тэгвэл таны ч бас давуу талуудын талаар хүмүүс хэлэх болно. Хүнд сайхан үг хэлэх нь эргээд өөрт таатай үгсийг авчирдаг учраас таны сэтгэл санааг өргөж чадна.
2. Тод өнгөтэй хувцаснууд ав
Эсвэл тод өнгөтэй хувцаснуудаа ялгаж шүүгээндээ хий. Цоглог өнгөнүүдийг харах нь эмэгтэй хүнд эрч хүч бэлэглэдэг. Мөн сулбагар, гал цоггүй хувцаслаж гадуур гаралгүй даашинз, бошинз, өсгийтэй гутал, нимгэн алчуур зэрэг дэврүүн хувцаснууд өмсөөрэй.
3. Ямар нэг шинэ зүйлийг шимтэн сонирх
Урьд нь сонсож үзээгүй хөгжмийн жанр сонсож, эсвэл уран зохиолын шинэ ном олж унш. Та тэндээс ямар нэг шинэлэг мэдрэмжийг олж авах болно. Хүний сэтгэл санааны байдал цэвэр мэдрэмжин дээр л тулгуурласан байдаг учир та өөр ертөнц руү өнгийж үзвэл аз жаргалтай болох болно. Гэвч танд л гэж зөвлөхөд гуниг гутралын, хүнд өнгө аястай зүйлсээс татгалзаарай.
4. Өөрийгөө инээлгэ
Хошин шогийн топголт үзэж, онигооны ном унш. Та өөрийн эрхгүй л инээж, сэтгэл тань сэргэнэ. Эсвэл танд үргзлж баяр баясал бэлэгаэдэг эерэг энергитэй найзтайгаа уулз. Сонин хачин, хов жив ярь. Гэхдээ ойрын үед танд тохиолдоод байгаа зовлонт үйл явдлынхаа тийм ч хүндээр тусгаж аваагүй мэтээр ярихыг хичээгээрэй. Та өөрийнхөө амаар тэгж хэлвэл, дагаад сэтгэл тань ч түүнийг илүү хөнгөнөөр хүлээж авна.
5. Дурсамжаа сэргээ
Ханьдаа хамгийн анх дурлаж байсан үеэ бодоорой. Тэгээд одооны үетэй нь харьцуул. Тэр тэгтлээ өөрчлөгдсөн байна гэж үү? Анх хараад догдолдог байсан тэр л хайрламаар эр хэвээрээ ч байгаа юм билүү? Танд эсвэл жаахан л цаг хугацаа хэрэгтэй болсон байх.
6. Хөлсөө гартал…
Хөлсөө гартал дасгал хий. Гэртээ биш фитнесс клубт хийвэл илүү үр дүнтэй. Чихэвчнийхээ хөгжимд эрчимтэй хэмнэл бүхий дуунууд суулгаж аваад гүйлтийн зам дээр хичээллэ. Дараа нь та ямар нэг юмнаас чөлөөлөгдсөн юм шиг мэдрэмжийг авах болно. Мөн бассейнд орвол ус таны биеийн ядаргааг тайлж, сэтгэл санааг ч амраан тайвшруулна.
7. Бусдад биш өөртөө анхаарал хандуул
Тэр эмэгтэйд таны хүссэн бүхэн байгаа юм шиг санагдаж байна уу? Нөгөө өнцгөөс нь бодоод үз дээ. Тэр таны өөдлөн дэвших замд ямар нэг садаа болоогүй шүү дээ. Гэхдээ тэр таниас жаахан л түрүүлчихэж. Хойноос нь хурдхан гүйцэж очоод, хүссэн амьдралынхаа зам дээр мөр зэрэгцэн алхвал ямар вэ?
8. Уртаар амьсгал
Сандлаа налж суугаад, нүдээ ань. Тэгээд хэсэг хугацаанд зөвхөн хамарнаас гарч байгаа амьсгалдаа л анхаарлаа хандуул. Гадаад орчноос өөрийнхөө оюун санааг ийн чөлөөлвөл та маш амархан тайвширч, толгойд тань өөдрөг бодол үйлдвэрлэгдэхэд бэлэн болох болно.
9. Амттан хийж ид
Хоол хийх, аяга тавагтай зууралдах дургүй байсан ч та нэг удаа өөртөө зориулаад амттан хийж үзээрэй. Хэн нэгэнд биш, ганцхан өөртөө л зориулж шүү. Зайрмаг, жижигхэн аяган кекс, хайлсан шоколадтай печень гээд юу ч хийсэн болно. Амархан байх тусмаа л сайн. Та идээд инээмсэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
10. Зүгээр л өөрийгөө аз жаргалтай байхыг зөвшөөр
Тэр нэг өдөр болсон явдлыг өөртөе дахин дахин сануулж, “албаар” гуниглах хэрэггүй. Сэтгэлдээ аз жаргалыг хүлээж ав. Та бол аз жаргалтай байх бүрэн дүүрэн эрхтэй хүн.
URL: