Ядарсан олондоо зиндраархдаг “Гурван гал” эмнэлэг 8 настай хүүг хөнөөж чадвараа таниуллаа

3gal41315086201407081149Шулуухан хэлэхэд итгэж мэдэхээргүй чадвартай муутайхан  эмч  мануултай манайхны хэдэн эмнэлэг дотроо л найдвар тавьж гүйдэг “Гурван гал” эмнэлэг хүний аминд хүрсэн ноцтой хэрэг үйлджээ.

Тус эмнэлэгт өнгөрсөн сарын сүүлээр Ч.Батчулуун эмчээр ахлуулсан эмч нар 8 настай хүү  Ц-д хоолойн мах авах лазер хагалгаа хийж.  Харамсалтай нь хүү буруу горимоор хийгдсэнээс үүдсэн хагалгааны шархаа даалгүй байсаар хорвоог орхижээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаачийн хоолойн махыг авах гэж байгаад ясыг нь ихээр гэмтээчихсэн аж.  Өөрөөр хэлбэл  хоолойн тэр хэсгийн яс нь нөхөн төлждөггүй бөгөөд бүх насаараа хоол унд идэхэд бэрхшээлтэй болдог юм байна.

Ядарсан олондоо зиндраархаж чадвартай гэдгээ гайхуулдаг  “Гурван гал” эмнэлгийнхэн чадвараа харуулсан  уг хэргийнхээ талаар одоогоор ямар ч тайлбар мэдээлэл хийхгүй  байгаа юм.  Харин  МХЕГ-т энэ хэргийн талаар талийгаачийн ойрын хамаатан өргөдөл өгчээ.  Энэ талаар тодруулахад, “Иргэнээс ирсэн өргөдлийн дагуу энэ хэргийг шалгаж байгаа. Шалгаж дууссаны дараа мэдээлэл өгнө. Одоо шалгаж байгаа болохоор  мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбартайгаар хэвлэлийнхэнийг буцааж байгаа бололтой.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих