Киви хамтлагийн ахлагч Ука 4 сартай жирэмсэн
Шаргал үст Киви хамтлагийн ахлагч Ука “Такт продюсинг”-тэй хамтран тун удахгүй тавигдах “Гэнэтийн бэлэг” нэртэй мюзикл жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр үзэгчиддээ үнэхээр “гэнэтийн бэлэг” харуулахаар учрааг тааруулжээ. Учир нь түүнийг бие давхар болсон гэх бор шувуу нисэлдэж он гараад нуган зулай үнэрлэх болсон тухай шивнэлдэж байна.
Хатуу чанга багшийнхаа удирдлагын дор хайр сэтгэл, гэр бүлийнхээ асуудлыг умартсан хэмээн олны аманд багтаж байсан “исгэлэн жимснүүд” ийнхүү эхнээсээ эзнээ олж, үр үндэсээ үлдээх болжээ. Юутай ч хамтлагийн ахлагч Укаг одоо 4 сартай жирэмсэн бөгөөд он гараад ирэх могой жилийн эхээр амаржих нь гэсэн мэдээлэл гарчээ.
FACT.MN
URL: