Ц.Оюунгэрэл сайд дүү Батыгаа МИАТ-д эзэн суулгахаар яаран амьсгаа дээгүүр шогшиж явна
Олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр өсгийтэй гутал дээр гүйх биш шогшсоноороо “Шогшоо” гэх хочтой болоод байгаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нэгэн зүйлийн төлөө амьсгаа дээгүүр шогшож яваа гэнэ. Түүний дүү Ц.Бат нь “Би л МИАТ-д ажиллахгүй бол Монгол иргэний агаарын салбар хөгжихгүй” хэмээн эгчийгээ өдөр шөнөгүй шаналгаж байгаагаас тэрээр дүүгийнхээ төлөө шогшдог ажилтай болжээ.
Уг нь Ц.Бат улсын зардлаар Киевийн Нисэхийн дээд сургуулийг онгоцны инженер, Канадын “МкГилл” их сургуулийг агаар, сансрын эрх зүй, Австралийн Гриффит их сургуулийг нисэхийн менежментээр төгссөн нисэхийн салбартаа л өндөр боловсролтой нэгэн гэдэг. Эрдэмтэй болох тусмаа хүн даруу болдог атал Ц.Бат нь иссэн гурил шиг ийш тийшээ сагаж байдаг нэгэн. Тэрээр өөрийг нь МИАТ-ын дарга болгоогүйд ийнхүү хорсч, иргэний нисэхийн салбарыг муулж, эгчийгээ шаналгаж суугаа нэгэн.
Түүнийг улс эрхлүүлж, боловсрол олгоод дараа нь МИАТ ч бөөцийлөхөөрөө болсон. Орон байртай байж МИАТ-ээс 2011 онд орон сууцны дэмжлэг болгож 20 сая төгрөг гулгуулсан бол Австрали руу гэр бүлээрээ зугаалаад ирэхдээ мөн л МИАТ-аас 4800 доллар гаргуулсан байдаг аж. Ийнхүү дураараа дургидаг тэрээр төрийн зардлаар энд тэнд суралцчихаад хэргээ гаргах болохоор дарга л болохгүй бол доошоо зиндаанд ажиллахгүй хэмээн гэдийдэг гэнэ. Ийм онгироо хүнээр даргаа тавьчихвал онгоц унагаагаад сүйд болох байх хэмээн МИАТ-ийнхан баярлалдаж байна.
URL: