Зарагдаж эхлээгүй дуусдаг автомашины зөвшөөрлийг хэн авдаг вэ?
Үндэсний их баяр наадмаар иргэдэд тулгардаг нэг асуудал бол автомашины зогсоолын асуудал байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд наадамчин олон автомашинаа байрлуулах гэж нэлээд цаг хугацаа алддаг. Ингэхгүйн тулд наадмаас өмнө тараадаг машины зөвшөөрлийг бүгд л авахыг боддог. Гэхдээ энэ нь цөөн тоогоор гардаг учир тэр болгон иргэдэд хүрэлцдэггүй. Хэдийгээр төрийн албан тушаалтан, Жуулчин, Дипломат байгууллагын зөвшөөрөл хэмээн ангилдаг ч иргэдэд зориулсан Г, Ү зөвшөөрөлүүд нь үнэндээ хаанаа ч хүрэлцдэггүй.
Тодруулбал иргэд хэзээ худалдаанд гарахыг нь хүлээж суух хооронд аль хэдийн нөгөө зөвшөөрөл нь дууссан байдаг юм. Тэгэхээр жинхэнэ хүлээж суугаа иргэддээ хүрэлцээгүй дууссан өнөөх зөвшөөрлийг хэн авсан байх вэ? Мэдээж хэрэг төрийн албан хаагчид дарга, цэргүүд нь авсан байж таарна. Худалдаанд гарахаас өмнө дарга даамлууд нь захиалгаа өгөөд авчихдаг тухай иргэд болоод зарим эх сурвалжууд хэлж байна.
Ингээд иргэд товлосон өдөр нь авахаар очиход аль хэдийн дууссан гэх хариулт сонсоод хоцорч байна. Баяр наадмын тасалбар ч мөн ялгаагүй очер дараалалд нэлээд удаан зогсож авах болдог. Гэтэл албан тушаалтнууд аль хэдийн гэр бүл найз нөхдөөрөө наадам үзэх урилга хүлээн авсан байдаг. Харин ард нь ард иргэд бүтэн өдөр үлдсэн жаахан билетэн дээр нь бужигнаж байна.
Оллоо.мн
URL: