Тоосго ачсан том оврын машин хүүхэд дайрсан золгүй хэрэг гарлаа
Тэвш дүүрэн тоосго ачсан “Зил -130” машин зам дагуу дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч аминд нь хүрчээ. Уг зам тээврийн ноцтой осол өчигдөр орой 20.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Алтан өлгийн Монелийн оюутны байрын шинэ зам дээр гарсан байна.
Машинд дайруулсан хүү газар дээрээ нас баржээ. Эл осол нь жолоочийн болгоомжгүй үйлдэл, эцэг эхийн хүүхэддээ тавих анхаарал суларснаас үүдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна
URL: