Бохьтой тэмцэхэд мөс хамгийн чухал

gumdumСанаандгүй байдлаар зажилсан бохио ил тавьснаас болоод хивс, хувцсанд тэр байтугай үсэнд наалдчихаад салгаж авахад их төвөгтэй байдаг.

Тэгэхээр хамгийн эхний хэрэглэх арга бол хөлдөөх арга юм. Бохио хөлдөөхөөс өмнө иргүй хутга, өөр бусад хэрэгслээр хусаж арилгах хэрэгтэй. Үүний дараа хэд хэдэн зориулалтын дөрвөлжин мөсийг уутанд хийн авч материал дахь наалдсан бохийг хөлдтөл нь үрэх шаардлагатай. Ингээд хөлдсөнийх нь дараагаар дахин иргүй хутгаараа хусаж авна. Дээрх үйлдлийг бохь ховхортол нь хийж өгнө. Хэрэв хөлдөөх аргыг хэрэглэхэд тохиромжгүй байвал доорх зөвлөгөөг хэрэглэнэ үү?

-Хивсэн дээр наалдсан бохийг салгахад халаах нь ихээхэн тусалдаг. Бохь наалдсан хэсгийг нэгээс хоёр минут үс хатаагч сэнсээр халааж өгнө. Ингээд бохь зөөлөн болоход гартаа гялгар уут углан бохийг гараараа салган авч хаяна. Эхний оролдлого үр дүнгүй байвал хоёр дахь гурав дахь удаагаа үйлдлийг давтан хийгээрэй. Ингээд бохь хивснээс салах болно.

-Хувцсан дахь бохийг арилгахдаа мөн хөлдөөх болон халаах аргуудыг хэрэглээрэй. Хэрэв мөсөөр үрж хөлдөөх аргыг хэрэглэхэд тохиромжгүй байвал хувцсаа томоохон уутанд хийгээд хөлдөөгчиндөө хийж орхи. Бохь бүрэн хөлдсөний дараа иргүй хутгаараа хусаж авахад илүү хялбар байх болно.

-Ингээд наалдсан бохийг арилгасныхаа дараа хувцас хунараа хэвийн угаадгаараа угааж, хэрэв хэрэгтэй бол толбо арилгагч ашиглан угаагаарай.

-Хэрэв үсэнд тань зажилсан бохь наалдчихсан бол яаран хайчлах хэрэггүй гэдгийг сануулъя. Авч болох аргуудыг туршиж үзээд үнэхээр аргагүйдвэл үсэндээ хайч ойртуулаарай. Ихэнх тохиолдолд тослог бүтээгдэхүүнүүдийг ашиглан зөөлнөөр самнаж, эсвэл цаасаар зөөлөн авах нь бохийг үснээс тань салгадаг.

Хэрэв бохь үснээс тань салахгүй байвал доорх хэдэн бүтээгдэхүүнийг ашиглан салгах аргыг туршаад үзээрэй.

Мөс: Хамгийн ертөг багатай мөн хялбар арга бол зориулалтын дөрвөлжин мөснүүдийг уутанд хийн бохийг бүрэн хөлдөж хатуу болтол нь үрэх юм. Ингээд нэгэнт хатуу болсон бохь үснээс тань ховхрох нь илүү хялбар болно.

Хүүхдийн тос эсвэл оливийн тос:
Эдгээр тос болон аятайхан шүдтэй сам ашиглан бохийг салган авч болно. Тос нь бохьний найрлагад нөлөөлж салгаж авахад илүү хялбар болгох юм. Эхлээд бохь наалдсан хэсгийн үсэндээ тосоор массаж хийн 20 минутын дараа зөөлхөнөөр тухайн хэсгийг самнаж авснаар бохь салах ёстой. Хэрэв бохь салаагүй бол үйлдлийг дахин давтан хийгээрэй.

Самрын тос:
(самраас харшил өгдөг хүнд хэрэглэх хэрэггүй) Самрын тосыг бохь наалдсан хэсэгт түрхэж өгөн шингэх хүртэл нь 15 минут хүлээгээрэй. Үүний дараа цэвэрхэн сойз юм уу самаар зөелнеөр самнан авна. Үүний дараа шампуниар угааж бүлээн усаар зайлна.

Цөцгийн тос: Мөн дээрх бүтээгдэхүүнүүд байхгүй бол тосыг дээрх байдлаар хэрэглэж бохийг салгаж авч болно.

Ургамлын тос:
Тослог учраас бохьний наалдамхай чанарыг бууруулж та үснээсээ салган авч болно.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих