Долоон жил хүүхэдтэй болоогүйн шалтгаан адгуусан авирт нуугдаж байжээ
Үнсэлт бол хайр, энхрийлэл, хүндэтгэлийн хамгийн нандин илрэл болдог. Гэтэл үнсэхэд хүртэл учир шалтгаан оршдог аж. Хайрлаж байна гээд залуус “Миний дэгжин нүдэн” гэж энхрийлж, эрхлүүлж буй нь гээд хоёр нүдэн дээр нь үнсээд байдаг. Ёр зөн, далд оршихуйн увдисын ухаанаар энэ нь асар муу үр уршигтай гэнэ. Яагаад гэвэл хоёр нүдэн дээр нь үнсэх тоолондоо хагацан салахыг ёрлосон хар бараан энерги дамждаг учир тийм хосууд төдхөн хоёр тийш хөндийрдөг ажээ. Үзмэрч, зурхайч Энхтавилан гуайтай уулзах хүртлээ би энэ мэт зүйлийг ердөө анзаарч мэдээгүй явжээ.
Техникийн дэвшил хөгжих хэрээр хүний амьдралын бусдад нээж дэлгэшгүй зүйлийг киногоор хамаа намаагүй, эрээ цээргүй дэлгэн үзүүлдэгт тэрбээр их унтууцдаг юм байна. Наад зах нь, порно кинонд эр, эм хоёр бие биенийхээ бэлэг эрхтэнийг янаглан үнсч байгааг харуулдагт тэр бүр дургүй. Яагаад гэхээр хүний бэлэг эрхтэн шиг бузар атлаа ариун зүйл байдаггүй боловч архи ууж, тамхи татсан амаараа үнсэн таалах хамгийн их ёрын зүйл гэнэ. Хэрэв уруул хүргэмээр байгаа аваас тэр зүйлд хүрэхдээ өөрийгөө ариусган цэвэрлэсэн байх шаардлагатай. Үүнийг эс хэрэгссэнээр хоёулаа үр хүүхэдтэй болохгүй юм уу ямагт зулбадаг эсхүл бэлэг эрхтэний өвчин, үрэвсэл хүрэх тохиолдол гарна гэж Энхтавилан үзмэрч ярив. Намайг үл үнэмшиж, тоомсорлохгүй байгаад тэрбээр жаахан унтууцаж эхэлж байснаа надад хоёр залуухан хосын гэрэл зураг үзүүллээ. Ихээ аз жаргалтай, инээд дүүрэн амрагууд байлаа.
Дараагаар нь бас нэг зураг харуулвал өвөр дээрээ хоёр хүүхдээ нэг нэгээр дэгэж дэрвүүлэн царайд нь гэрэл туяарсан хосууд байх юм. Сайтар ажвал түрүүчийн хосууд мөн ажээ. Ямар ялгаа буйг надаас асуухад нэгд хүүхэдгүй байсан, хоёрт нас жаахан хөгширсан байна гэвэл гурав дахь ялгааг шалгаахад би хариулж чадсангүй. Тэгэхэд Энхтавилан гуай ингэж ярив.
- Арван долоон жилийн өмнө энэ хоёр гэрлэсэн ч үр хүүхэдтэй бололгүй долоон жилийг үджээ. Анхны зурган дээр хайр дурлалдаа шатсан дөнгөж гэрлээд буй амрагууд байгаа боловч тэдэнд нүүрний гэрэл алга. Бүтэн жил үерхээд гэрлэснийхээ дараа жил л авахуулсан зураг шүү дээ. Хоёр жил эр, эмийн ажил хийж, зүү орох зайгүй амрагласан ч тэд хүүхэдтэй болоогүй. Энэ явдал долоон жил үргэлжилсэн, сүүлдээ салах сарнихдаа тулсан. Эмнэлгээр явахад эрүүл гэсэн. Тэгээд над дээр ирсэн. Их сайхан хос л доо. Хайр хүрмээр. Биендээ маш их янаг дотносуу. Ёстой дуунд гардгаар зүү орох зайгүй амрагууд. Гэтэл хүүхэдтэй болдоггүй. Би тэдэнтэй илэн далангуй ярилцахыг хүссэн. Өөр хүнтэй явалдсан эсэхийг ч шалгаасан. Өвчин хууч туссан эсэхийг ч лавласан. Бие биентэйгээ ямар хугацаанд загас наадуулдагийг нь ч асуусан. Яг л бусдын адил байлаа. Би бодлоо. Нэг зүйл биш байна гэж мэдэрсэн юм. Номоо уншлаа. Газар ус, лус савдагтайгаа ярилаа. Хоорондынх нь хайр энхрийлэлд ташаа буруу явдал байна гэж гарсан. Тэгээд шалгаалаа. Ичиж зовохгүй хариулахыг ч шаардсан. Та хоёр унтаж хэвтэхдээ ямар нэг гаж зүйл хийдэг юм биш үү гэсэн чинь үгүй гэнэ. Би эргэлзлээ. Гар хангалга хүртэл хийж үзээгүй аж. Порно кино хардаг уу гэсэн Тийм гэлээ. Тэднийг дууриадаг уу гэвэл толгой дохисон. Тэгэхэд л би мэдэрсэн юм. Биесийнхээ бэлэг эрхтэнийг үнсч иддэг биз дээ гэвэл хоёулаа ичиж байлаа. Би хэллээ. Идэж, үнсч болно. Гэхдээ үргэлж ус цасанд орж, ам хэлээ угааж цэвэрлэсэн үедээ л тэр юмаа хий.
Тэгэхгүй бол та хоёрт үр хэзээ ч олдохгүй гэсэн. Яваад л өгсөн. Гурван сарын дараа ирэхдээ бөөн баяр баясгалан. Хүүхэд олчихжээ. Тэд бэлэг эрхтэнээ үнсэлцэхээ больсон юм байж. Анхны хүүхдээ гарсан хойно тэд буцаад өнөөх “гаж” явдалдаа орсон байдаг. Хоёр жил өнгөрөхөд эхнэр нь жирэмслэдэггүй. Ингээд миний хэлснийг санаад ариун цэвэр, нандин ёсыг сайтар сахиад өнөөхөө үргэлжлүүлсэн хэр нь дахиад бие давхар болсон байдаг юм. Тэднийх одоо хоёр хүүхэдтэй. Нэгэнт хүмүүс муу зуршил гэх үү тэр зүйлээ орхиж чаддаггүй. Одоо тэд надтай илэн далангуй ярилцдаг. Ямартаа нөхөр нь “Би эхнэртэйгээ янаглахдаа өнөөхийг нь идэхгүй бол боов болдоггүй” гэх вэ. Гэвч тэд ариун ёсыг сайн үйлддэг учир одоо гурав дахь үрээ тээж яваа. Хоёр дахь зурган дээрээс тэдний нүүр царайд адилхан инээмсэглэл бялхавч асар талбиун энерги цацарсан баяр баясгалан амьдаар гялалзаж байгаа юм. Ялгаа нь энэ дээ гэж билээ. Би гайхсан ч шагшсанаа нуухгүй. Эхнэрийнхээ хөлийн хурууг үнсч дур хүслээ бадраадаг хосууд бий. Суга, цавийг нь үнэрлээд сэрлээ хөдөлгөдөг хосууд бий. Яах нь тэдний эрх. Гагцхүү цэвэр нандин байдлыг маш сайн сахих ёстой ажээ. Үүнд л өнөөх барилдлага, зохилдлого гээчийн учир утга байдаг байх юм. Үнсэхэд хүртэл учир шалтгаан нуугддагийн цаад утга энэ ажээ. Дараагийн дугаарт Энхтавилан үзмэрчтэй яг энэ сэдвээр ярилцаж, уншигчиддаа хүргэхээ амлая. Дон, гажиггүй хүн гэж энэ хорвоод бараг үгүй. Гэвч түүнийгээ ялган салгахын зохилдлогоо л олох хэрэгтэй ажгуу. Хаана нь ч үнсч болно. Гэхдээ ямагт бурханлиг байх ёстой юм. Хүмүүс бол адгуус биш бөлгөө.
URL: