Та хэр их нэр хүндтэй хүн бэ?
Та мэдээж үүнийгээ мэдэхийг хүсч байгаа. Тэгэхээр доорх асуултыг уншаад “Тийм” гэж хариулвал хоёр оноо харин “үгүй” гэвэл оноо бүү өгөөрэй. Эцэст нь нийлбэр онооны дагуу уншиж дээрх асуултанд хариулт авч болно.
1. Ирээдүйгээ төлөвлөхдөө би амжилт олно хэмээн үргэлж найддаг.
2. Юу хэлчих вэ хэмээн дараа нь харамсдаг хэдий ч, толгойнд орж ирсэн бодол санаагаа би яриан дундуур тэр дор нь хэлээд тавьчихдаг.
3. Миний үйлдлийг тэр бүр “том хүнийх” гэж хэлэх аргагүй.
4. Өөрийгөө өрөвдөхгүй байх тийм хэцүү үе байдаг.
5. Заримдаа атаа жөтөө миний үйлдэлд нөлөөлдөг.
6. Дарга бол дарга, буруу ч байсан өөрийнхөөрөө л зүтгэдэг.
7. Би дүрэм журамд баригдалгүйгээр өөрийнхөөрөө л ажиллахыг илүүд үздэг.
8. Би өөртөө хохиролтой зүйлийг хэзээ ч хийхгүй.
9. “Дассан газрын даавуу зөөлөн” гэсэн зүйр үг түмэн зөв гэж би үздэг.
10. Баяраар надад баяр хүргээгүй хүмүүст би баяр хүргэдэггүй, бэлэг өгдөггүй.
Одоо авсан оноогоо нэмцгээе.
16-20: Таны нэр хүнд навс унах дөхөж байна шүү. Нэг бол, хүмүүс хэрхэн хандаж байгаа нь танд хамаагүй юм уу эсвэл та дарга хүн, тиймээс энэ нь хүмүүс танд хүндэтгэлтэй хандахад бүрнээ хангалттай гэж үздэг байна. Бүү хууртаарай, энэ бол хүндэтгэл биш, харин танаас эмээж байгаа хэрэг. Боломж гармагц л хүмүүс танаас нүүр буруулах болно.
8-14: Та ойр орчныхоо хүмүүстэй сайн харилцаатай байгаа цагт таны нэр хүнд гайгүй байх болно. Өмнө нь өршөөж байсан, эсвэл анхаарч байгаагүй юм уу санаандгүй зүйл хэмээн үзэж, огт хажуугийн шалтгаанаар тайлбарлаж байсан бүх алдаа, эндүүрэл шөргөөцөлдөөн юм уу маргаан үүсмэгц л таны хамт ажиллагсдад даруй тодорхой болно. Энэ бүхэн харилцаагаа сайжруулахын тулд дapaa нь давж гарахад хэцүү ямар нэг тогтсон сөрөг дүр зураг бий болгож мэднэ шүү.
0-6: Таны нэр хүнд үнэхээр баараггүй юм. Таны нэр хүнд тогтвортой байна, үүнийг бүдүүлэг алдаагаар л муутгаж болно. Гэхдээ хүмүүстэй харилцахдаа алдаа гаргах нь угаас таны зан биш болов уу. Танд атаархахаас өөр аргагүй нь.
URL: