Байгаль орчноо бохирдуулахгүйгээр зугаалахыг анхааруулж байна

 1493476_10203313306566738_7777668944927330228_o_500x500

Энэ жилийн улсын баяр наадмаар таван өдөр амрахаар болсон.

 

Үүнтэй холбогдуулан иргэд та бүхэн ойд амрах зугаалах үедээ аюулгүй байдлаа хангах үүднээс тухайн газар, нутгийг хариуцсан байгаль хамгаалагчтай уулзаж хоноглох, амрах газраа товлож, ойд шатах материалын бөөгнөрөл ихтэй, өвс ургамлын хучаас нь хатаж хуурайшсан газар, модны титмийн доор ил задгай түүдэг гал түлэхгүй байхыг зөвлөж байна.

 

Ой мод нь агаар дахь хүчилтөрөгчийн 60 хүртэлх хувийг сэргээн тэтгэж байдаг. Нэг га ой хоногт 200 хүний, нэг мод 1-2 хүний хоногийн хэрэгцээт хүчилтөрөгчийг хангадаг.

 

Та бүхэн амралт зугаалгын явцад гарсан ахуйн болон хатуу хог хаягдлаа тогтоосон хогын цэгүүдэд хаяж, байгаль орчноо бохирдуулахгүйгээр ая тухтай амраарай гэж мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих