Хѳгжихийн тулд эхлээд хоцрогдлоосоо салах
Ѳргѳрѳгийн онол гээд нэг хэсэг сонгодгуудын уран зѳгнѳлт зохиол шиг юм ярьцгаадаг л байсан, гэхдээ улсын ѳндѳрлѳг түшиж суугаа гишүүд хүртэл энийг ашиглаад бодлогын шийдвэр гаргуулах гээд гүйж яваа гэж даанч бодсонгүй. Р.Батсайханы 2 хѳршийн ГЕОг унших оролдлого хийсэн шигтгээ нийтлэлд энэ тухай дурдсан байна лээ. Монголд геополитик гэгчээр мэргэжиж байгаа залуус байгаа юм билээ, гэхдээ тэд их гүрнүүдийн улс тѳрийн байдал, эдийн засгийн хэтийн тѳлѳв, тѳр засгийх нь стратегийг эхлэн судалдаг юм шиг санагдсан. Тэх ч ёстой байхаа даа. Харин Батсайхан болохоор таамаглалд тулгуурлах арга сонгосон байна. Тэхээр геог унших гэж оролдсон гээд миний дэвэргээд ѳѳгшүүлээд байгаа ч бас л шударга биш юмаа. Аливаа их гүрний геополитик нь дэлхийн аль нэг бүсэд эдийн засгийн нѳлѳѳлѳл тогтоон санаанд багтамгүй их ашиг олох, бүс нутгийг хараат болгохыг хичээх зорилгыг агуулж байдгаараа онцлогтой. Тухайн бүс нутаг нь ямар ѳргѳрѳгт байх нь бүүрч хамаагүй зүйл. Эндээс ГЕО ярих гэж байгаа бол хаа нэгтээ орших ѳргѳрѳгийн үзэл баримтлалын тухай дурсах ч хэрэггүй, хэрвээ ГЕО ярихгүй зүгээр л таамаглал, фантааз панаал ярих гэж байгаа бол хѳршүүд маань эдийн засгийн том бодлого явуулаад, хоорондоо тохиролцоод монгол улсыг ѳргѳрѳгѳѳр хувааж идэн тусгаар тогтнолд заналхийлэл учруулах гээд байна гэж хипотез тѳдий байж болох юмыг бодитой гэж харан цэцэрхэлдэцгээх нь тус нэмэр авч ирэхгүй, харин ч уршигтай байж мэднэ гэсэн зѳвѳлгѳѳ аяндаа гарч байна. Тэгээд ч манайх шиг жижиг улсад ГЕО политик гэж байхгүй, байх ч боломжгүй, харин их гүрнүүдийн ГЕОд зохицсон улстѳр эдийн засгийн стратеги боловсруулаад бодлого болгон баримтлаад явах нь зүй. Энэ бодлогыг боловсруулах арга нь бѳѳ мѳргѳлийн юм шиг фантаазид, эсвэл түүхийн ѳнгѳрсѳн улирсан фактад бус нийгэмзүй, тодорхой шинжлэх ухааны мэдлэгээр бүтсэн концепцийг түшин босох ёстой байх. Ѳргѳрѳгийн байгалийн хууль гэж байгаа, байгаа. Би энэ тухайд дурсаж л байсан. Ухаандаа 47 дугаар ѳргѳрѳгийн байгалийн тогтоц, ургамал уул ус нь их тѳстэй юм. Альпийн нурууны тарвага Алтайн нурууны тарвага шиг том биетэй саарал зүсэмтэй байх юм, Алтайд ургадаг Цагаануул, Юмдүүжин цэцэгс Альпид бас ургадаг юм байна гэхчилэн бичиж л байсан л даа. Гэхдээ байгалийн тогтолцооны энэ хууль нийгмийн амьдралд шургаад ороод ирэх замыг би яагаад ч олж харж чадахгүй л байгаа юмдаа. За тэр ч яахав, тэр замыг эрэх шаардлага надад, бодоожоор хэнд ч үнэндээ байхгүй, миний хэлэх гэсэн гол зүйл ч энэ биш л дээ. Тѳмѳр замын царигийн тухай, дээр нь улс орны хѳгжлийн концепцид конструктив байж болохоор хэдэн санал хэлье л гэсийн, мэдээж энэ санал нийтлэлчийн бодолтой, эсвэл нийтлэлчийн тээж яваа ѳѳр персоны бодолтой эрс зѳрчилдѳх болохоор үзэл бодлын миний ѳнцѳг энэ юм шүү гэсэн хаяа манасан ѳгүүлбэр зүүгээдхэе!
Яг энэ бичил нийтлэлийг тэрлэж суух зуур монголын телемедиад оросын талыг хэт баримтлагчдын талаас болтой захиалагт нэвтрүүлэг яваадхалаа. Харин ч сэтгэлдээ тээж явсан мохоодуу мѳртѳѳ гунигтай бодлыг маань туузанд илсэн тонгорог шиг хурцлаад ѳгѳв болтой, зѳвхѳн энэний тѳлѳѳ эль нэвтрүүлэгт талархсанаа илэрхийлмээр санагдав.
Тѳмѳр замын нарийн цариг
Нарийн цариг гэгч нь уг нь тѳмѳр замын техникийн нэр томьёо! Узкий колей гэдгийг орос хэлнээс орчуулснаас гаралтай болуу гэж боддын. Леврентий Берия Таймир руу 1200 км урт узкий колей нууцаар бариулаад ашиглалгүй орхиж байсан түүхтэй. Узкий гэсэн нь царигийн ѳргѳн нарийнийг хэлээгүй, узкий хүрээнд ашиглана гэсэн утгаар нэрэлсэн байдаг. Тэр замын рельс одоо хүртэл бий, асар их металлом, болвол бусад оронд шахчих бодлого орост байдаг тухай Мамантовын хийсэн баримтат кинонд дурдагдаж байсныг үзэж байсаан. Тэр рельсийг хямдруулаад авч болох орон бол Монгол, Казахстан. Эдийн засгийн хувьд ашигтай байж болох ч хожим нь гажсан рейльс тѳмѳрнѳѳс галт тэрэгний сүйрэлд хүргэж мэдэх наймаа л даа. Тэр их металломыг импортлож тѳсвийн хѳрѳнгѳ зувчуулан шахааны наймаа хийх овсгоотой эр байвал мэдээж дэлхийд толгой цохисон баян нэгээр нэмэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ 1200 кмын алсад ѳргѳн царигийн тѳмѳр зам тавих баримжаатай оронд л энэ наймааг хэрэгжүүлж чадах юм.
Цариг гэгч нь рельс хоорондын алслалтын зай л даа. Нарийн царигтай зам бий, манайд ч байгаа. Тэр нь үндсэн сүлжээнээс салаалж үйлдвэрийн хашаа руу орсон нарийн замыг хэлдэг. Хятадын замыг нарийн зам гэхгүй. Хятадын зам бол дэлхийн магистрал сүлжээний хэсэг гэж ойлгох нь үнэнд нийцнэ.
Дэлхийн тѳмѳр замын 60 гаруй хувийг одоо манайхны нарийн гээд байгаа 1435 мм-ийн царигтай зам эзэлж байгаа. Гэхдээ дэлхий дээр нарийн царигтай зам гэж ярихгүй, стандартын зам л гэж нэрлэж байгаа. Эндээс санал болгоход нарийн гэж нэрлээд байгаа замыг дэлхийн жишигийг дагаад стандартын цариг гэж хэлж заншмаар байгаа юм. Асуудлыг улс тѳржүүлж муу нэртэй модон улаатайгаар нь хятадын гэдэг тодотгол хийн түмний тархийг угааж байгаа нь тун болчимгүй, явуургүй бѳгѳѳд муухай. Монгол оршин тогтнохоосоо л урд хѳршид дургүй, бараг менталитет болчихсон энэ нийгэмзүйн онцлогыг дѳрѳѳлѳн улс тѳр хийж ѳѳртѳѳ болон явцуу бүлэгт ашиг гаргах гэж оролдох нь хувиа бодсон арчаагүй үйл гэж хэлмээр байна. Хѳршүүдтэйгээ муудалцаж эвдрэлцсэний горыг монголчууд хаширтлаа амссаан, дахиад эвдрэлцэх нь хэнд тустай юм бэ гээд гүнзгийрүүлээд бодоод үзэцгээгтүн! Эдийн засаг хѳлѳѳ олохгүй, ард олноороо ядуурсан яг энэ хүнд үед шүү ядаж! Хал үзэж хашир суусан туршлагатай буурлууд, ухаан нь тархин дотроо тийчилж яваа залуу инженерүүдийнхээ альных нь ч үгийг үг гэж үзэхгүй дѳргүй бух шиг муйхарлан зүтгээд байгаагийн ард нь ямар нэг сонирхол зогсоод байгааг л гэрчилнэ. Эх орны тусгаар тогтнол, ард олны амжиргаанд харш зүйл байн байн хийсэн, хийдэг олигархиуд улсын тусгаар тогтнолыг туг болгон бариад хоосон тунхагийн чанартай юм ярьж, элдэв хипотезоор айлтгасан үлгэр зохиогоод яриад тулгаад яваа нь бүр ч хачирхалтай. Сонирхол гэгч үнэхээр хүчтэй юмдаа.
Хѳршүүдийн ГЕОд зохицсон улс тѳрийн тэнцвэртэй бодлого
Монгол улс ямарч цаг үедээ оршин тогтнох үндсийн үндэс нь хѳршүүдтэйгээ найрсаг, болж ѳгвѳл нѳхѳрсѳг харьцаж тэдний ГЕОг гаргууд уншин тѳрийн бодлогоо тэнцвэртэй зохицуулж явах стратеги мѳн. Энд 2 ойлголт сүлжилдэж байна.
Нѳхѳрсѳг харьцаа нь итгэлцэл дээр суурилах ёстой. Хий хардаж адармаатай хүүхдийн ааш гаргаад, тулга тойрсон хэрүүл хийгээд явах нь яавч таарахгүй ээ. Мэдлэггүй хүний бодлогогүй толгойгоор улсын бодлого бүтэх үү! Хѳршүүд маань улс орноо бодоод туулж ѳнгѳрүүлсэн түүхийн шар хуудсаа архивлаж, рационал сэтгэлгээр хандан удаан жилийн итгэлцэл дээр тулгуурласан улс тѳр, эдийн засгийн түншлэлд хүрцгээлээ. Хоёр их гүрний ГЕОд нэгдмэл шижим бий боллоо. Дунд нь хавчуулагдсан жижигхэн монгол, муусайн хужаанууд улс орныг маань ѳргѳрѳгийн хуулиар эзлэх гээд байна гэж салжигнан бурах нь үнэндээ инээд хүргэхээс цааш алхамгүй. Яагаад гээч! Тэдэнтэй сѳргѳлдѳх хүч монголд байхгүй, зүгээр л салхинд нь хийсчихнэ биз дээ. Харин итгэлцэл тогтоогоод нѳхѳрсѳг хѳршийн харилцаа баримтлаад явбал ѳлзийтэй байх болно. Энийг адгийн тэнэг хэлнэ дээ.
Нѳхѳрсѳг харьцаа хоёр хѳрштэйгээ явуулах улс тѳр, эдийн засгийн бодлогын үндэс болох ёстой. Эндээс эн тэнцүүхэн найрсаг, нѳхѳрсѳг харьцах гэсэн дараагийн ойлголт гарч байна. Монголын тѳлѳѳ хѳршүүдээ ѳрсѳлдүүлээд дундаас нь хожил гаргана гэсэн санаа бодол гэнэн бѳгѳѳд бүтэшгүй болохыг ѳнгѳрсѳн түүх, ѳнѳѳдрийн амьдрал нотолчихлоо.
Аль нэгий нь дагалдаж гүйхгүй, аль нэгий нь илүү дутуу үзэхгүй, нэгий нь нѳгѳѳгѳѳр үгүйсгэхгүй гээд олон зүйл цувран гарах нь ойлгомжтой. Гэхдээ бас учиртай, улс тѳрийн тэнцвэрт харьцаа бол арифметикийн тэнцүүгийн тэмдэг биш гэдгийг саначих хэрэгтэй юм. Тѳмѳр замаар жишээ аваад үзье!
Цариг дээр 6 жил маргалдаж их боломжийг алдан ам руугаа орсон шар тосыг модон хэлээр түлхэн гаргаж хаяад оронд нь оохортой улаан шороо үмхлээ. Үнэндээ цариг бол улс тѳржүүлээд байгаа болохоос гол зүйл биш юм л даа. УИХ монголын магистрал замын цариг …мм байнаа л гээд тогтоочиход уг нь хаваасаг зүйл. Тэр бизнесс, үйлдвэрийн салаа, мухар зам руу гудамжинд тѳмс зарах цэг ярьдаг шигээ тѳр засаг нь гүйж ороод ѳѳрийгѳѳ асуудалтай орооцолдуулаад байх шаардлага үнэндээ байхгүй. Тѳр нь бодлогоо бариад фирмүүд нь салаа замаа тавиад улс орондоо татвараа хураалгаад, урагш ахиад хѳгжѳѳд явбал барав биш үү!
Орос орон ѳргѳн замаа уртасгаж монголд байр сууриа бэхжүүлье гээд байхад энэ ер нь яах гээд байна гэж хартай авгайн харц шидээд байхын оронд геополитикоос нь монгол руу хандуулчих ашиг юу байна гэдгийг бодох ёстой биш үү! Хятадууд нарийн зам тавиад ѳгье гээд байхад монголоор нэг хужаа болох гээд байна гэж элийрч бүр балайрч суухын оронд бушуухан шүүрч аваад монголд яаж ахиухан ашиг гаргах вэ гэдгийг нь хэлэлцэж цаг алдалгүй шийдэж байвал дээргүй юу! Энийг л ГЕОд нь тааруулаад тэнцүүхэн харьцах гээд байна л даа.
Одоогоос 100 жилийн ѳмнѳх түүхийн шаралсан хуудас сѳхѳѳд баримтгүй зураг үзүүлэн тавьтаргүйтэж байхаар бизнессийн зам тавихад ямар эрсдэл байх вэ гээд инженер эдийн засагч нартаа асуулт тавиад сууж байх нь рационал юм биш үү!
Монголчууд, монголын бодлогочид маань ач холбогдол багатай юман дээр дэндүү их цаг алдаж, байгаа боломжоо алдчихаад тэрийгээ эргүүлэн олж авах гэж тоймгүй их хѳрѳнгѳ мѳнгѳ нерв зарцуулж байна даа. Эндээс ард олон л хохирч нүдэн дээр илээр ядуурч байна. Сүүлдээ бүр хэлэх юм нь барагдаад аргаа баруут ѳргѳрѳгийн онол, хууль энээ тэрээ гээд хагас галзуу хүний бүтээл яриад явчихаар болчихно гэж боддогүй л баймаар. Монгол тѳр тѳрийн бодлогоо арай ч мэрэг тѳлгѳнд суурилуулаад тавиад туучихдаа хүрээгүй шүү дээ. Гадаадыхан хүртэл сануулаад л байгаа, дэмий юманд цаг их үрж байнаа гээд. Нэгэнт ард олноороо итгээд сонгочихсон засагтаа цаг хугацаа олгоод эхэлсэн жаал зуул ажлы нь гүйцээлгэмээр юм. Тэвчээргүй дээр нь эрин цагаасаа хоцрогдчихсон мондинууд!
Хѳгжихийн тулд эхлээд хоцрогдлоосоо салах тухайд
Тѳмѳрзамын талаар тѳрѳѳс баримтлах бодлого гэвэл улсын магистрал шугам сүлжээ ямар байхыг тѳр тогтооно, бизнесс үйлдвэрийн салаа болон мухар замыг фирмүүд партнер хоорондын конвенциор ѳѳрсдѳѳ тогтооно. Ердѳѳ энэ. Одоогийхоор бол архи пивоны үйлдвэрийн хашааруу салаа зам тавилаа гэхэд жишээ нь царигийх нь ѳргѳнийг тѳр тогтоох юм болж байнаа даа. Үйлдвэрүүд ѳѳрийн боломж, ѳртѳг зардалдаа тохирсон замыг л сонгоно биз. Үхэхгүй үхэхгүй гээд байхад заавал үх чи гээд бүхээгэнд нь чихэж оруулан алав гэдэг шиг юм хийгээд юүхэв биз дээ. Тэгээд ч оросын замыг бодход зүтгүүр нь бага даацын болхоор түлш бага иддэг, инноваци нэвтрүүлхэд дѳхѳмтэй, шинэ технологийг л бизнессүүд сонгоно шүү дээ. Орос хѳршдѳѳ тайлбар хийхэд хүртэл амар биз дээ, үйлдвэр бизнесийн замын царигийг үйлдвэрүүд ѳѳрсдѳѳ л сонгодог юм гээ л сууж байна биз. Дашрамд хэлхэд, УБТЗ алингаа алдаж цалингаа тавьж чадахгүй хүндрэлд байнга л ордог. Давуу тал нь хаанаа байнаа, бодох л асуудал. Миний хувьд тѳмѳр замын амьдралыг дэндүү маш сайн мэднэ дээ.
Бодлогочид маань тулгаа тойрч гүйсээр байгаад хол замын марафонд явахаа больжээ. Халаа сэлгээ л хэрэгтэй байдаг байхдаа бодвол. Гайтай нь буйдан дээр нэг суугаад авсан бол тэд суудлаасаа салнаа гонжийнжоо, яг л наалдан падаар наачихсан юм шиг. Тэрнийхээ тѳлѳѳ үхэхээс ч буцахгүй тэмцэлдэх нь жирийн бидний нүдээр харахад даанч ичмээр. Бодвол хүндээ байдаггүй, элдвийн юм нь илэрч, дордохын даваагаар долоо давахаас нь хамгаалдаг ид шидтэй тэр муу буйданд л хамаг учир нь байдаг байх. Тѳрийн бодлогочид хоцрогдсон байна. Ард түмэнд сайн хүн болж популизмдахы нь харахаар бүүр элэг хѳшѳѳд уначихмаар. Саяхан, эх орны баялаг урагшаа урсаж байгааг үлгэрлэн гялгар уутанд элс хийгээд шороор цоолж гоожуулж байхыг монгол түмэн харсан. Ямар бичиг үсэггүй Чукоткийн эскимосуудад юм тайлбарлаж байгаа биш дээ. Хараад гайхсан ч хувьдаа ингэж басамжлуулж байх ч гэждээ гэж бодон гомдохын туйлаар гомдов.
Эдийн засаг бэхжиж бүтээгдэхүүн, таваарын эргэлт 10 дахин ѳслѳѳ, энэ бол үсрэлт. Гэхдээ мэдээж нийгмийн ухамсар хувьслаар явдаг болхоор тэгж түргэн үсэрсэнгүй, баян ходоодны даага шиг торойгоод хоцорлоо. Энэ хоцрогдлыг олиггүй нь хувийн сонирхолдоо гуйвуулан ашиглах зам руугаа оров болтой.
Хѳгжихийн тулд эхлээд хоцрогдлоосоо салмаар байна. Алийн болгон патриархи байдлаар амьдарцгаах юм бэ! Патриархи гэдгийг шашин талаас биш хуучин дээрээ л дэвхцээд байдаг, дэвшилгүй амиа аргацаасан байдал талаас нь энд ишлэв. Монгол ухаан гэж хавтгайруулан хѳѳрцѳглѳх юм, монгол ухаан дотроос манжийн шургуулсан хорон санаа уламжлал болоод үлдчихсэн юм зѳндѳѳ байгааг ялгасан салгасан хүн байгаа юмуу ингэхэд!
Цаг болздоггүй монгол ухаан гээ л нэг нь хэдийн авч байсан. Үнэндээ нүүдлийн малчид аль билчээрт малаа гаргахаа тэнгэрийн байдал харж байж шийддэг, айл хунарт айлчлахдаа байдал заваа харж товолдог үнээн. Цагийг тэр энэ алдад, үдээс хойш ѳмнѳ гэж баримжаалдаг үнээн, гэхдээ цахим технологи хѳгжиж ѳчигдрийн юм ѳнѳѳдѳр хоцрогдчихоод байгаа эрин цагт цагийн хэмжүүргүй яваад дэвшил ирэх үү! Цаг болздоггүйг монголчууд биш манжууд хорлонтойгоор зохиочихсон ч юмуу хэн мэдлээ, ямартай ч цаг барьдаггүйгээрээ дуудуулан гадаадынхнаас хүртэл элдвийн л хоч хүртлээ. Цагт ач холбогдол ѳхгүйгээр хоцрогдлын лаг шавраас гарч чадахгүй ээ. Хоцрогдлоосоо салах олон хүчин зүйлүүд дотроос ганц жишээ дурдахад л ийм байна. Монголчууд зѳвхѳн ЭГХэргээ шийдэж чадахгүй сунжруулснаас л гэхэд жишээ нь жилдээ 2 млрд хүн/цагаар хохирдог гэсэн судалгаа байгаа. Ингэтлээ хоцрогдсон байна. Түшээд нь суурь ухааны номлолд бичиг үсэг тайлагдаагүй энээ тэрээ гээд үргэлжлүүлвэл дуусахгүй юм болох байх. Би ч баахан эмооцодлоо, шүүмжиллээ, бурлаа гэхдээ санал болгох юм ч бас байнаа, байна. Конструктив гэмээрч юмуу хэдэн санаа дэвшүүллээ.
Тѳрийн бодлогын тогтвортой байдал
Тѳрийн бодлого тогтвортой байна гэхийг тѳр тогтвортой байна, нэг үгээр хэлхэд огцрохгүй гэдэгтэй адилтгацгаах юм. Үнэндээ бол хоорондоо хамаарал багатай ойлголтууд. Тѳрийн бодлого тогтвортой байна гэдэг нь тѳр гаргасан шийдвэрээ ѳѳрчлѳхгүй, үгэндээ сууж хэлбэрэлтгүй хэрэгжүүлнээ л гэсэн үг. Ямарч улс тѳрийн бүлэг засаг барилаа гээд сайн боловсруулсан бодлогоо ѳѳрчлѳхгүй баримталнаа л гэсэн үг.
Тѳр шийдвэрээ гаргахын ѳмнѳ маргалдаж, мэтгэлцэж энгэр заамаа уралцах нь муугүй зүйл. Нэгэнт олноороо хэлэлцээд шийдвэр гарсан л бол сүлжээний амбицаа орхицгоогоод хэрэгжүүлэх ажил дээрээ хүчээ нэгтгэж чаддаг байхыг л хэлээд байна. Путин гуай манай нэг чухал эрхэмд хандан договорились! гэж хэлээд жогтойхон инээвхийлэн гар барьж байсан нь монголчуудын ойн санамжид байж л байгаа. Монголчууд үгэндээ суудаггүй шүү гэхийг л дипломат протоколоор хэлчихсэн хэрэг. Японы элчин сайд нѳгѳѳ хэн ч билээ, оросын элчин Сомайлов…хэлсэн анхааруулсан сайхан сэтгэлтэй персонууд зѳндѳѳ, тусгаад явсан нь тун маруухандѳѳ.
Тѳрийн бодлогын туйлбартай байх зарчим
Эргэж буцсан, хургасан, холбирсон байдлаас хѳршүүд маань л лав залхаж гүйцэхээр болсон. Нэг ланжгар сайд нь очоо л тийм ч зам барина, тийм ч тѳсѳлд оруулна, тэгж ч бүтээн байгуулна гээ л бурчихдаг. Дипломат протоколоор бол монголын засгийн бодлого яригдлаа гэж хѳршүүд маань ойлгоод ажлаа шуурхайлдаг. Нѳгѳѳ сайдаа ирээд ИХд ч юмуу ажлаа тайлагнатал элдвээр хардан бараг л бандаажий нь тайлж үзэх шахуу юм болдог. Хоорондоо үг хэлээ олж чадахгүй байгаа нь яг л ижил буруу хэдэн борлон авчраад хашчихсан юм шиг, тэр нь тѳрийн гадаадтай харьцах бодлого дээр барьц алдуулсан асуудал үүсгэдэг, ингэж хорвоогийн нарыг элээж байна.
Энэ зовлонгуудаас гарахад сохор зоосны ч хѳрѳнгѳ шаардлаггүй, гагцхүү эх орноо, ард түмнээ гэсэн сэтгэл байхад л болох зүйл л дээ.
Зам дагаж хѳгжил
Аксиом юм шиг болчихсон энэ ойлголт ер нь үнэн юмуу? Оросын зам орж ирээд олоон жил боллоо, Баянтүмэн тосгон л лав овойж оцойтлоо хѳгжчихсѳн юм алга. Хоцрогдсон тѳмѳр зам дагаж хоцрогдол, ядуурал үгүйрэл л бий болж байна. УБТЗ транзит ачаатай байхдаа мѳнгѳтэй баян, улсын дотор вант улс шиг явсан цаг үе бий. Орос Хятадын харилцаа муудаж транзит ачаагүй болсноор үй түмэн ѳртѳѳ зѳрлѳгүүд татан буугдаж ѳѳрийн ѳртѳг нь ѳсѳн голын даац шалдаа унасан. Вагон эргэлтгүй болсон. ТЗам цалингаа тавьж чадахгүй оросоос хошуу цорвойн мѳнгѳ гуйдаг болсон. Зам нь оросын мэдэлд байдаг болохоор ачаагүй замд оросууд юу харж хѳрѳнгѳ оруулах вэ дээ! Монголын тѳмѳр зам оросыхоос ѳѳр. Орос тѳмѳр замаа цахилгаанжуулчихсан болхоор шинэ техник технологи нэвтрүүлээд хѳгжѳѳд байна. Монголын тѳмѳр зам дизель түлш шатаадаг хэвээр, инноваци нэвтрүүлэх бүх суваг хаалттай, Дорнийн говиор салхи татуулан утаа олгойдуулан сүнгэнүүлсээр, мѳнгѳ шатаасаар…тѳмѳр замын бүх зардлын 60% нь түлшинд явчихдаг. Нойр хоолгүй түг түг хийлгэж байж олсон жаахан ашгаа түлшинд ѳгчихдѳг. Ѳѳрсдѳѳ зүтгүүрийн засвараа ч хийчихэж дѳнгѳхгүй, орос руу завод засвар гэгч рүү явуулж аманд нь унана. Монголчууд, зүтгүүрийн депо гэхээр л мундаг том засварын газар гэж ойлгодог юм шиг байгаа юм, үнэн хэрэгтээ тэнд гагцхүү урсгал засвар үйлчилгээ л хийдэг юмдаа.
Одоо монголд ТЭ3,4,5аар татах ачаа алгадѳѳ, 10хан вагон чирсэн ч зүтгүүр нь иддэг хоолоо л иднэ. Монголын тѳмѳр замын технологи үнэндээ туйлдаа хүртэл хоцрогджээ. Энд би цариг яриагүй, ярих ч шаардлаггүй, цариг бол дэндүү жижиг асуудал. Энд технологи ярьж байна.
Орос Хятадтай удаан хугацааны түншлэл, эдийн засгийн том гэрээнүүд байгуулж үсэглэлээ. Мэдээж монголын транзит ачаа урьд хожид байгаагүй нэмэгдэнэ. Энэ бол ГЕО!
Бид яах ёстой вэ! Хэрүүл хардлагаа цэглээд боломжийг ашиглаад ТЗд технологийн хувьсгал хийхийг зорих ёстой. Монголын тѳмѳр замд технологийн хувьсгал хийчихвэл транзит ачаа тээхэд саадгүй болно гэдгийг оросуудад ойлгуулах ёстой. Энэ хувьсгал нь монголын тѳмѳр замын цахилгаанжуулалт.
Энэ бол их гүрнүүдийн ГЕОг ашиглан монголын эдийн засгийг шинэчлэх том эхлэл. Монголын тѳмѳр замыг цахилгаанжуулж чадсан засгийн газрын нэр улсын түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж үеийн үед сайнаар дурсагдах болно.
Алтан боломжийн хаалгыг нээх алтан түлхүүр
Тѳмѳр замын цахилгаанжуулалт бол улсын хѳгжлийн алтан боломж. Энэ боломжийн эхлэл буюу алтан түлхүүр нь бизнессийн мухар замд цахилгаан галт тэрэг гүйлгэх, илчит тэрэгтэй монгол улс цахилгаан галт тэрэгтэй болох хаалганы түлхүүр. Энэ алтан түлхүүр одоогоор Алтанхуягийн гарт байгаа. Мэдээж цахилгаан ЭХ шаардагдана. Эхний үед импортлох л байх, гэхдээ ус, нар, биотүлшний нѳѳцѳѳ ашиглах гарц байгаа. ТТолгойн ДЦСын ажлыг түргэтгэх, АЦСын тѳслѳѳ шамдуулах шаардлага гарна. Оролдвол бүтнэ, шантарвал сѳнѳнѳ бид ийм л цаг үед амьдарч байгаа. Хэрлэнгийн голдиролыг ѳѳрчилж усан сан байгуулан УЦС барих мега тѳсѳл байж болно. Ард олноороо хэлэлцүүлсэн ч болно. Монголын жижиг хэрэгцээг хангаад ЭХүчний илүүдлээ экспортлох боломж монголд байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байхыг сонссоон.
Хѳгжлийн критери гэж бий, нийслэлд зам засч хэдэн шавар тагз босгосныг хѳгжил гэхгүй. ЭХүч экпортлогч орны статус авсан үед л монгол улс хѳгжиж байна гэж хэлж болно. Эрчим хүч, тѳмѳр зам 2 бол улс орны хѳгжлийн түүчээ гарцаагүй мѳн, ѳѳрѳѳр сэтгэх гээд ородоод үзэгтүн!
И.Цэрэнхүү
URL: