Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын лиценз олгохыг зөвшөөрсөн АМТХ-д хориг тавихаар судлуулж байна

2013-06-03green_big1Ард түмнийг наадам, хөлбөмбөг ярьж байх зуур УИХ-ын гишүүд хуйвалдан байж өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийж байгаа чуулганыхаа хамгийн сүүлд эх орноо лиценз нэрээр худалдах шийдвэрийг гаргав.

Энэ шийдвэрийг гаргах гэж намын бүлгийн гишүүд их дүлгэнэсэн. МАН-ынхан дэмжихгүй гэдгээ эрт илэрхийлсэн. Шалтгаан нь тун энгийн бас логиктой байсан. Тэд “АН-ынхаан та бүхэн 2009 онд сөрөг хүчин байхдаа уул уурхайн хайгуулын лиценз олголтыг зогсоосон. Одоо эрх баригч болсон хойноо яагаад олгох гээд байна вэ? Та бүгдийн баримталсан зарчим хаана байна вэ? Эдийн засгаа хямраачихаад сэргээхийн тулд хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөхгүй” гэж ярьсан юм. Харин “Шударга ёс” эвсэлийн Л.Цог, Г.Уянга хоёр “энэ хуулийг манай бүлэг дэмжвэл бид  “Шударга ёс”-оос гарна” гэж тунхагласан. Тэднийг хэлсэндээ хүрэх эсэхийг ард түмэн харж байгаа. Бас далай даян дархан аварга гишүүн Б.Бат-Эрдэнэ хэд хэдэн хэвлэлийн бага хурал хийж бүхий л чадлаараа эсэргүүцэн тарвалзаад чадаагүй. Улсын наадмын дэвжээ, УИХ-ын чуулганы танхим өөр гэдгийг тэр ингэж ухаарсан байх.

Мөн хайгуулын лицензийг хавтгайруулан олгохыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө эсэргүүцэж хориг тавьсан юм. Түүнийг энэ байр суурин дээрээ байж “өмнөхөө мартаагүй биз” гэж дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэдэнтээ ам асуусан. Харин тэрээр ямар нэгэн хариу хэлээгүй билээ. Тэгвэл саарал ордны эх сурвалжаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын лиценз шинээр олгохыг зөвшөөрсөн АМТХ-ийн нэмэлт өөрчлөлтөд хориг тавихаар судлуулж эхэлсэн гэнэ. Мөн ҮАБЗ-ийн ажлын алба ч энэ чиглэлээр судалгаа, тооцоолол хийж байгаа сураг гарлаа. УИХ хайгуулын лиценз олгохыг дуулсан БНХАУ-ын бизнес эрхлэгчид Монголд олноор ирэх болсон сураг ч гарлаа. Тэд хайгуулын лицензийг олноор нь авч монголын эрдэнэсийг хайх зорилго тавьж байгаа.

Олон хүн АМТХ-д оруулсан өөрчлөлтийг эрж сурч байна. Яг ямар өөрчлөлт орсныг нарийн мэдэж байгаа хүн алга. Лобби хийсэн хэдхэн гишүүд л мэдэж байгаа. Учир нь оройн цагаар, чуулганаа хаахын өмнө хийсэн учир хэвлэлээр нэг их гараагүй.

Уг хуулийн төслөөр бол маш олон ноцтой заалт орох гэж байсан. Тухайлбал тусгай хамгаалалттай газар, дархан цаазтай нутаг, хилийн зурваст ашигт малтмал олборлохыг санаархсан байсан. Бас стратегийн орд газрууд дахь төрийн оролцоог багасгах гээд ард түмний эрх ашгийг хөндсөн олон заалт байсан. Тэр бүхэн яаж батлагдсаныг олон хүн сонирхож эхэлжээ. Тийм л учраас Ерөнхийлөгч асуудлыг нарийвчлан судалж байгаа гэнэ. Харин Монголын газрын төлөө улайрч байгаа эрхэм гишүүд түүний байр суурьт хэрхэн хандах нь сонин байна. Хуулийн хугацаанд Ерөнхийлөгч хориг тавибал маргаашийн дотор “энэ болохгүй нэмэлт өөрчлөлт” гэж олон нийтэд зарлана. Үгүй гэвэл Монголын баялагийг лиценз нэрээр хувааж авах гэсэн олгиархууд, хятадуудын хүсэл биелэнэ. Ийм хуулийг УИХ-д дахь олонхийн бүлэг хүч түрэн батлуулсан нь араасаа олон асуудал дагуулах шинжтэй боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих