Модны захуудад шалгалт хийлээ

модМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаврын дагуу ой бүхий 14 аймаг, нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрт ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, ойн нөхөрлөл, Улаанбаатар хотын 9 мод, модон материалын зах, 116 иргэд хамруулан шалгаж байна.

Шалгалтаар 152 зөрчил илрүүлж, 86,6 сая төгрөгийн торгууль, 11,7 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Түүнчлэн 672,3 мЗ мод, модон материал хурааж, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт тус бүр нэг автомашиныг улсын орлого болгов.

URL:

Сэтгэгдэл бичих