52 настай эмэгтэйн ходоодноос 78 ширхэг халбага, сэрээ гаргаж авчээ

6a61b997370decaebig Голланд улсын иргэн 52 настай Маргарет хэвлийгээр нь өвдсөн зовиуртай эмнэлэгт хүргэгджээ. Рентген зургаас үзэхэд, түүний ходоодонд янз бүрийн гадны зүйл байгаа нь тодорхой болсон байна. Ингээд эмэгтэйд яаралтай хагалгаа хийж, хоолны халбага, сэрээ гаргаж ирсэн байна.

Дараа нь Маргарет мөнгөн халбага, сэрээ идэх хүсэлдээ автсан тул биеэ барьж дийлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өмнө нь уг эмэгтэй халбага, сэрээ иддэг хоббитой байжээ. Одоо тэр сэтгэлзүйчид хандан эмчлүүлж байгаа гэнэ.

Times.mn


URL:

Сэтгэгдэл бичих