10 настай хүү амиа хорлохоор завджээ
Энэ сарын 05-ны өдрийн 18:30 минутад Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна гэсэн дуудлагын дагуу ХЖА д/ч Б.Мөнхжаргал, а/а Ө.Батбаатар нар шуурхай очиж шалгажээ.
Тэднийг хэргийн газар дээр очиж шалгахад 10-н настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж байсныг тогтоож, гэрийн хаалгыг нь эвдэн орж амь насыг нь аварсан байна.
Эцэг эхчүүдэд бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ орхихдоо цонх, тагтаа сайтар цоожилж, аль болох харгалзах хүнтэй үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
URL: