Давсны “ид шид”
Бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг давсанд хоол амтлахаас илүүтэй хэд хэдэн гайхалтай “ид шид” байдгийг эрдэмтэд нотолсоор байна. Ингээд давсыг ахуйн бусад ямар зориулалтаар өргөн хэрэглэж болдог талаарх мэдээллийг хүргэе.
-Цэвэрлэгээнд өргөн хэрэглэдэг. Тухайлбал, цахилгаан зуухан дээр үүссэн толбыг давсаар үрвэл амархан арилна.
-Халуун савны дотрыг давстай усаар зайлвал өнгө орохдоо амархан.
-Хулдаас, модон шал болон ширээн дээр асгасан бэхний толбыг давсаар арчиж арилгадаг.
-Тортог сууж, шарласан цонхны торон хөшгийг давстай усанд дэвтээгээд угаахад өнгө.
-Хувин, савны ёроолд тогтсон өнгөрийг давс хийж дэвтээн арилгахад дөхөмтэй байдаг.
-Цантсан цонхыг давстай усаар угаах нь үр дүнтэй.
-Өвлийн цагт цонхны завсар жижигхэн саванд давс хийж тавибал шил нь бараг цантдаггүй.
-Шаазан аяга тавгийг бага зэрэг давстай бүлээн усаар угаавал сайхан өнгө орно.
-Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл ядаргаа амархан гарна.
-Тэжээлийн тосыг шингэхийнх нь үед давстай усаар бигнэвэл арьс цайрч, нүүрний хаван багасдаг. Нэг аяга усанд нэг цайны халбага давс орохоор тооцоорой.
URL: