Арван айл усанд автжээ

uls_53ba3cd604096_1Нийслэлд энэ сарын зургаанаас долоонд шилжих шөнө усархаг бороо орсны улмаас Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт дөрөв, Чингэлтэй дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт хоёр, нийт арван айлын хашаа байшин, гэр усанд автсан байна. Тиймээс харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж усыг зайлуулах арга хэмжээг авчээ.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар байгийн нутагт өчигдөр усархаг бороо орсны улмаас “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ийн байрны суурийн давхар усанд автсан байжээ. Усыг аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид соруулж зайлуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих