Леброн Жеймс, Усэйн Болт нар Неймарыг гэмтсэнд харамсаж байна
Өнгөрсөн баасан гарагт болсон тоглолтод Бразилийн баг 2:1 харьцаатайгаар Колумбыг хожиж, шөвгийн дөрөвт шалгарсан. Гэвч Бразилийн багийн гол тоглогч Неймар нуруундаа хүнд гэмтэл авч, тэмцээнийг харамсалтайгаар орхисон юм.
Тэгвэл түүний төлөө дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт болон NBA-гийн од Леброн Жеймс нар санаа зовж байгаа ажээ.
Тэд твиттертээ Неймарыг дэмжиж буйгаа илэрхийлээд хурдан эдгэхийг ерөөсөн байна. Тодруулбал “Неймарын гэмтлийн тухай мэдээг дуулах тун таагүй байна. Залуу минь хурдан эдгээрэй” гэж Жеймс жиргэжээ. Харин Усэйн Болт “Неймарын гэмтлийн тухай сонсох гунигтай байна. Түргэн эдгээрэй” гэж мөн твиттертээ бичжээ.
URL: