Хоол хүнс дур хүслийг өдөөдөг үү?
Хэрэв таны сексдэх хүсэл буурч байгааг ажигласан бол хоолны дэглэмээ өөрчлөхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Европын хоол зүйчид болон сексологичид хүнсний ямар бүтээгдэхүүн эмэгтэй хүний сэрлийг өдөөх чадвартай болохыг илрүүлэн тогтоосон байна.
Үүнд:
• Эмэгтэй хүний сексийн хүслийг сэргээхэд шоколад, банана, хасарваань (инжир) зэрэг хүнс, жимс эерэг нөлөөтэй.
• Сексийн өмнө хундага шампанск уух нь мөн тустай.
• Хушга самар нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн чадавхид адилхан сайн нөлөөтэй.
• Эмэгтэйчүүдийн хоолны дэглэмд хясаа болон түрс оруулах. Эдгээр нь цайраар баялаг бөгөед эрэгтэй хүмүүст ялгаагүй тустай аж.
• Хэрэв ходоод боловсруулах эрхтэн асуудалгүй бол чили перец зэрэг хурц амтлагч хэрэглэж болно.
• Хоолны цэсэндээ жимсний шүүс оруул. Үүнээс анар жимсний, цангисын болон жүржийн шүүс нь сексийн сэрлийг өдөөдөг байна. Эдгээр нь зөвхөн секст төдийгүй антиоксидант, витаминаар баялаг тул эрүүл мэндэд бүхэлд нь тустай аж.
URL: