Солонгосоос таван ялтанг авчирчээ

2c6d5408198ac70originalГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар өнгөрөгч баасан гаригт БНСУ-ын визийн журамд өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ. Шинэ журмыг долдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн мөрдөх аж. Шинэ журмаар виз мэдүүлэхэд шаардлагатай банкны барьцааны хэмжээг урилгатай тохиолдолд долоон сая төгрөгөөс таван сая төгрөг хүртэл, урилгагүй бол 14 сая төгрөгөөс найман сая төгрөг болгон бууруулжээ. Харин эмчилгээний виз мэдүүлэхэд санхүүгийн чадварыг илтгэх шаардлагыг цуцалсан бөгөөд БНСУ-ын ТББ-ын урилгатай тохиолдолд санхүүгийн чадварыг илтгэхийг цуцалсан байна. Мөн 1994 оноос хойш БНСУ-д очоод сураггүй болсон 29 хүнээс арвыг нь олж, үлдсэн 19 хүний ДНК-гийн шинжилгээг БНСУ руу явуулжээ.

Монгол Улсаас Солонгос руу явж байгаа иргэдийн нийт 32.8 нь хууль бусаар явж байгаа бөгөөд энэ асуудлыг багасгавал цаашдаа Монгол Улсын иргэдэд визийн хөнгөлөлт олгох, визгүй зорчих бодлого баримтална гэв. Түүнчлэн Солонгос улсад ял эдэлж байсан Монгол Улсын иргэдээс 2013 онд гурав, он гарснаас хойш хоёр иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрээр Монголд авчирсан байна. Одоогоор Солонгос улсад ял эдэлж байгаа манай улсын 20 гаруй иргэн байгаа аж. Цаашдаа тэдгээр иргэдийг Монголд авчран ялыг нь эдлүүлэх асуудлыг шийдэх талаар ч мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих