М.Анхцэцэг: 2016,2020 оны олимпоос заавал медаль авна

Єєдєєс минь хараад намуухан дуугаар инээмсэглэн ярих энэ охины биедээ ахадсан ухаалаг, хэрсvv яриа намайг зарим vед гайхшруулж байлаа. Тормолзсон алаг нvдтэй, энэ хєєрхєн охинтой анх уулзсан хvн тємєр єргєєд зогсч байдагт нь бараг л итгэхгvй. Vе тэнгийнхэн нь єнєєдєр хvvхдийн паркаар зугаалж, зуслангийн зугаатай єдрvvдийн инээд хєєртєє бялуурч яваа. Тэгвэл балчирхан насандаа ОУХМ хэмээх эрхэм цолыг бярдаж авсан Монголын хvндийг єргєлтийн маргаашийн гэрэлт од маань долоо хоногт ганцхан єдєр амраад бэлтгэлээ хийнэ гэж зоримогхон ярьж сууна.”Би чадна, эхлээд 2014 оны хvvхдийн олимпод тvрvvлнэ, дараа нь 2016, 2020 оны насанд хvрэгчдийн олимпын наадам миний ємнє бий” хэмээн єєртєє итгэлтэй ярих М.Анхцэцэг охиноор монголчууд бахархан шуугих єдєр тун ч удахгvй ээ.

-Сайн байна уу, миний дvv. Уншигчдад маань єєрийгєє танилцуулахгvй юу?
-Намайг Мєнхжанцагийн Анхцэцэг гэдэг. Хvндийг єргєлтийн залуучуудын шигшээ багийн тамирчин.
-Бэлтгэл жигдэрч байна уу. Єчигдрєєс ахицтай л биз дээ?
-Баярлалаа. Єчигдрийн амжилтаа єнєєдєр ахиулахгvй бол бэлтгэл vр дvнгvй болчихно л доо. Зааландаа орж ирэхдээ л “Єчигдрийн єргєсєн маань хариугvй бага“ гэсэн бодолтой орж ирдэг. Надад том мєрєєдєл, зорилго бий.
-Хvндийг єргєлтийн тамирчин охинтой уулзана гэхээр ах нь чамайг арай л єєрєєр тєсєєлж байлаа?
-Та намайг намхан пагдгар биетэй, бvдvvн охин байна гэж бодсон уу. Зvгээр ээ, ах аа. Хvмvvс эхэндээ бvгд л тэгж боддог гэсэн. Иймэрхvv зvйлд дасчихжээ.
-Миний дvvгийн биеийн єндєр хэд вэ. 12-15 насанд нь эмэгтэй хvvхдийн бие бялдар ид урган тєлждєг гэдэг?
-Биеийн єндєр 162 см, жин тогтмол 65 кг орчим байдаг юм. Сvvлийн хоёр жил буюу 12 –тойгоосоо бараг 20-иод см єссєн байна билээ.
-Эмэгтэй хvvхэд багаасаа хvнд юм єргєвєл єсєлт нь зогсоод эв хавгvй бие бялдартай болчихно гэсэн ойлголт монголчуудын дунд байдаг л даа. Тэгээд єнєє муу хєвгvvд л ус, тvлээнд шогшдог шvv дээ?
-Тэгж ярьдгийг мэднэ л дээ. Би хvндийг єргєлтєєр тууштай хичээллээд гурван жил болж байна. Одоо долоо хоногийн зургаан єдєр нь гурван цаг эрчимжсэн бэлтгэл хийж байгаа. Нэг бэлтгэлийн vеэр 15-18 тонн штанг єргєдєг. Зарим хvн намайг 14 настай гэхээр итгэдэггvй. Манай багш, хамтран бэлтгэл хийдэг ОУХМ Н.Баярмаа эгч хоёр “Чи улам л єндєр болоод байна” гэдэг.
-Хvндийг єргєлтийн спортоор гурван жил хичээллээд єсвєрийн улсын рекорд амжилтыг 16 удаа шинэчлэн тогтоосон гэсэн. Багш чинь чамайг арай л яараад байгаа юм гэж байсан. Миний дvv гаргасан амжилтдаа сэтгэл дундуур байгаа юм уу?
-Би энэ спортод хvсч дурлаж орсон. Тэгээд ч спорт гэдэг залуу насны ажил. Ямар ч гэсэн би бvхнээ зориулж байгаад энэ спортынхоо оргилд нь гарна. Хамгийн эхлээд 2014 онд Хятадын Нанжинд болох хvvхдийн олимпод тvрvvлнэ. Тэгээд 2016, 2020 оны насанд хvрэгчдийн олимпын их наадамд орно.
-Миний дvv єєртєє vнэхээр итгэлтэй юм аа. Бvр бяр нь амтагдаад байх шиг?
-Тийм гэж хэлж болно. Єнгєрсєн дєрєвдvгээр сард Хятадын Таньлин хотод болсон Азийн авар-га шалгаруулах тэмцээний vеэр насанд хvрэгчдийн ангилалд єрсєлдєж тавдугаар байрт орохдоо єєртєє ямархуу нєєц боломж байгааг мэдсэн. Миний ємнє олимп, дэлхийн медальтнууд байр эзэлцгээсэн л дээ. Залуучуудын ангилалд нь зургаан рекорд тогтоосон. Одоо би 14 настай. Надад боломж, цаг хугацаа хангалттай байгаа.
-Энэ хугацаанд хэдэн удаа хилийн дээс алхаж ямар амжилт гаргаж байснаа сонир-хуулаач?
-Анх 2010 онд Азийн єсвєр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотод болоход оролцож спортын мастерийн болзол хангасан. Хамгийн сvvлд тавдугаар сард Тайландын Конкая хотод болсон Эзэн хааных нь нэрэмжит тэмцээний 65 кг-д оролцож алт, мєнгєн медаль хvртэж, шилдэг тамирчнаар шалгарсан.
-Чиний жинд хэдэн тамирчин єрсєлдсєн бэ. Тайланд бол хvндийг єргєлтийн олимпын аварга олонтой, энэ спорт єндєр хєгжсєн орон шvv дээ?
-Тийм юм билээ. Хvндийг єргєлтийн спортод их ач холбогдол єгч, Эзэн хаан нь єєрийнхєє нэрэмжит тэмцээн зохион байгуулж болж л єгвєл гадаадаас олон тамирчин оролцуулахыг хvсдэг гэсэн. Миний жинд Тайландын 19 охин байсан. Би тvлхэлттэй єргєлтєєр алт, огцмоор мєнгє, нийлбэр дvнгээр мєнгєн медаль авсан. Нийлбэр дvнгээр алт авсан охин Тайланддаа их нэртэй 11 жил энэ спортоор хичээллэсэн юм билээ. Надад жаахан туршлага дутсан тал бий. Гэхдээ хойшдоо тэр охин бол миний єрсєлдєгч биш.
-Тэмцээний дараа чиний талаар тус улсын дасгалжуулагчид магтан сайшааж, хамтарсан бэлтгэлд урьсан гэсэн?
-Хамтарсан бэлтгэлд урьсан. Энэ есдvгээр сард Тайландад Азийн єсвєр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болно. Тvvнээс ємнє хамтарсан бэлтгэл хийх байх. Тэнд би медалийн дээд тавцанд зогсоно. Тиймээс энэ зун би амарч болохгvй.
-Хамтарч бэлтгэл хийж байгаа ОУХМ Н.Баярмаа эгч чинь 20-иод жил Монголын эмэгтэй хvндийг єргєлтийн нvvр царай болж яваа гайхалтай тамирчин. Чамд их сайн бололтой юм?
-Миний аав, ээж хоёр Дорнод аймгийн мото буудлагын 327 дугаар ангид ажилладаг. Аав хошууч цолтой, ээж холбооны ахлагч. Гурван дvv минь тэнд байгаа. Миний ээж Баярмаа эгчтэй насаар чацуу л даа. Тийм болохоор яг л ээж шиг минь санагддаг. Бас Гансvх багш єнєєдєр аавыг минь орлоод л сууж байна. Баярмаа эгч маань хvндийг єргєлтийн спортоор Монголоос анх удаа Ази тивийн аварга болсон гайхалтай тамирчин. Эгчийнхээ энэ сайхан замналаар явж тvvний vзvvлсэн амжилтыг дэлхийн дэвжээнд ахиулах нь миний амьдралын гол зорилго.
-14-хєн настайдаа ОУХМ болсон гэхээр сонин санагдаад байх юм?
-Хятад руу Азийн аваргад явахаас ємнє Монголын хvvхдийн спортын дєрєвдvгээр наадамд жин єгсч 69 кг-д орж улсынхаа найман рекорд тогтоож ОУХМ болсон.
-Гурван удаа хилийн дээс алхахдаа онгоцон дотор унтаж явсан уу, юм ажиглаж явав уу?
-Би онгоцонд явахдаа ерєєсєє унтдаггvй шvv дээ. Болж л єгвєл юм харж явмаар байдаг.
-Тэгвэл очсон газруудаас чинь хамгийн сэтгэл татсан сайхан орон нь хаанах байсан бэ?
Узбекстаны Ташкент хот ногоон мод, ой ихтэй нь их таалагдсан. Тайланд бол аялал жуулчлал их хєгжсєн орон болохоор хvний сонирхол татахаар vзэж харах юм ихтэй ч аягvй халуун орон. Хятадыг бол ерєнхийд нь гадарладаг болохоор нэг их гойд сонин санагдаагvй. Ер нь, гадаадад очоод долоо хоноод л Улаанбаатараа санаад байх юм билээ. Тоос шороотой, ногоон мод багатай ч манай Улаанбаатар хот хаана ч явсан сэтгэлд дотно санагддаг.
-Энэ зун амрахгvй гэлээ. Єдийд чиний vеийнхэн зусланд амраад нийлж зугаалаад л сайхан байгаа даа?
Тэр яах вэ. Хvн болгон адилгvй шvv дээ. Тэгээд ч би гадуур зугаалаад, охидтой хамт хєгжилдєєд байх дургvй. Хvндийг єргєлт бол миний амьдрал. Залуу насандаа энэ спортынхоо оргил дээр нь зогсмоор байна. Энэ л миний сонголт.
-Єдєр болгон Нисэхээс спортын тєв ордонг зорин ирэхэд автобус унааны мєнгєнєєс эхлээд єдрийн хоол гээд зардал их гарч таараа. Хэрхэн болгож явна даа миний дvv?
-Шигшээ багаасаа 150.000 тєгрєгийн цалин авдаг. Аягvй их мєнгє шvv дээ. Тэгээд эмээгийн тэтгэвэр байна, бас аав ээж хоёр минь бололцоогоороо мєнгє явуулдаг юм аа. Ямар ч гэсэн бэлтгэлийн vеэр алдсан эрч хvчээ нєхєх шим тэжээлтэй хоол ундаа хэрэглээд л явж байна.
Энэ завшааныг ашиглаад намайг байнга дэмжиж байдаг МVОХ, Монголын хvндийг єргєлтийн холбоо, “Ньютел” компанийн хамт олонд их баярлаж явдгаа илэрхийлье. Удахгvй та бvхнийхээ итгэлийг гялалзсан амжилтаараа хариулах болно. Надад итгээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих