Секс шопийн эзнийг дарамталж их хэмжээний мөнгө нэхэмжилжээ

Эхнэр нь хүртэл нөхрөөсөө ичимдэг эрхтнээ  нуух гэдэг манайхан ерөнхийдөө л бүрэг хүмүүс. Хосуудын дотно нандин харилцаанд сонирхолтой аялалын жимийг санал болгосон “секс шоп”-ууд үүд хаалгаа нээхээс өмнөхөн шүү дээ.  “Секс шоп”-ийн талаар манайхан янз бүрийн ойлголттой явдаг. Зарим  нэг нь садар самууныг сурталчилсан нийгэмд буруу үлгэр дууриалал болохоор гэж үздэг бол  нээлттэй нэг нь эрүүл бэлгийн амьдралд байх л  ёстой зүйл  хэмээдэг.

Гэтэл  саяхан бидний нэг бүрэг монгол   нь “Fantasy sex shop” дэлгүүрийн эзнийг дарамтлан их хэмжээний мөнгө нэмэхжилжээ.

Дэлгүүрийн эзэн Баярмагнай энэ талаар :   “Мөрөөрөө ажлаа хийгээд явж байтал 2014 оны 5-р сарын 19-ний өдөр миний утас руу дугаараа нууцалсан нэгэн хүн залгаж өөрийгөө сэтгүүлч гэж танилцуулан танай байгууллагын тухай бичнэ, камертай хүмүүстэй очно гэж сүрдүүлсэн. Хэсэг хугацааны дараа хэрвээ мөнгө өгвөл танайхыг үлдээгээд бусад секс шопуудыг бичнэ гэсэн. Бидний хувьд тийм их хэмжээний мөнгө байхгүй.  Мэдээж мөнгийг нь өгч чадахгүй учраас бусад зөвшөөрөлгүй ажилладаг газруудтай хамт худал, цэвэр гүтгэлгийн чанартай мэдээ материал цацсан байна лээ” гэжээ.

FACT.MN


URL:

Нэр: he he Огноо: 16 February 2016

Haygan haana bdag ymiin bol

Сэтгэгдэл бичих