Өнрхүүшний үлгэр
Эмгэн өвгөн хоёрыг
Ягаан цэнхэр тасалбараар хуурсан
Орос хүрэн байвгайг
Олон удаа молигдсон
Хятад шар луунд
Тусгаар тогтнолоо худалдсан
Монгол түмнийг молигдсон
Муу бүхнийг дэлгэрүүлсэн
Микрофон барих мэргэжилтэй
Молигдож хуурах удвистай
Малын эмч прокурортой
Мянгуужингийн философтой
Ардчилал Ардчилал гэж
Ард түмнийг мунхруулсан
Авлига Авлига гэж
Ардын намаа айлгасан
Эцэст нь толгойг нь эргүүлсэн
Эрээн хятад цаасаар
Эх орныг нь худалдсан
Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна
Олон долоон хошгорсон
Огт баригдахгүй хулхидсан
Долоон сарын нэгнийг санаачилсан
Дараан сайхан нил мурисан
Баярцогт хужаагаа хамгаалсан
Баттулга эх орончийг дарамталсан
Бат Үүлээ баатар болгосон
Байгал орчноо будаа болгосон
Хятад улсад хайртай
Монгол улсад халтай
Хятад банкны цаасаар
Монгол шороог солих
Газрын хуулийг хурдан
Хурдан батал гэж шахсан
Гайгүй монголыг гадагшлуулж
Гамин хятадыг нутагшуулж
Онгорхой хууль батлуулж
Олон хятад орогнуулж
Худал хоосон хошгорсон
Хорон санаагаа нуусан
Олны толгойг эргүүлсэн
Олон түмэнд хараагдсан
Олон нийтийн телевизийн
Онц сурвалжлагчийг занасан
Утас телевиз интернетийг
Урд зүгээс хянадаг болгосон
Заль нэг заль хоёрын дунд
Зон олныг гүйлгэж захирсан
Орой болгон худал ярьж
Ойр ойрхон хошгорноо
Ард монгол чамайг
Ахин дахин молигдоноо
ХОШИГНОЛ
URL: