ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ЦУВААГ УСТГАЖЭЭ

шатахуунКабул хотоос баруун зүгт бензин болон нефть тээвэрлэж явсан 400 автоцистерн бүхий цуваа руу халдаж шатаажээ. Энэ үеэр мөн цөөнгүй хүний амь нас эрсэдсэн бөгөөд энэ халдлагын хариуцлагыг ‘Талибан” бүлэглэлийнхэн хүлээгээд байна. Эдгээр машинууд НАТО-гийн олон улсын цэргийн баазын ээлжит хангалтын түлш шатахууныг тээвэрлэж явсан бололтой. Үүнтэй зэрэгцэн Афганистаны Засаг захиргаа алан хядагчдын эсрэг хийж буй тэмцлээ эрчимжүүлсэн тухай мэдээлэв.

Тухайлбал Засгийн газрын цэргүүд тус улсын Бадахшан мужид явуулсан ажиллагааныхаа үеэр талибаны зургаан дайчныг устгасан бол Пактии мужид 38 талибыг устгаад байна.

Засгийн газрын мэдээлснээр энэхүү ажиллагааны үеэр энгийн номхон иргэдийн амь нас эрсдээгүй, харин хилийн цэргийн хоёр албан хаагч амь насаа алджээ.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих