“ГУДАМЖ” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨӨС 470 САЯАР МАШИН АВЧЭЭ
АТГ-аас өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийлээ. Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат,
Тамгын хэлтсийн олон ннйттэй харилцах асуудал хариуцсан ажилтан, комиссар Д.Цэнд-Аюуш нар АТГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
2014 оны эхний хагас жилд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 174 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 134-ийг хянан шийдвэрлэхдээ 82 албан тушаалтанд хариуцлага тооцжээ.
2014 оны эхний хагас жилд нийт 377 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 31.2 хувиар өссөн бөгөөд шийдвэрлэлтийг авч үзвэл 52 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 159 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гарган, 53 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд 37 гомдол, мэдээлэл одоо шалгагдаж байна. Мөн гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс долоон тэрбум 978 сая 707 мянга 222 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргажээ.
Мөн сүүлийн үед дуулиан тариад буй албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийн талаар мэдээлснийг тоймлон хүргэе.
ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТСАН
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох асуудлаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ. Л.Гансүхийг уг хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3,6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байгаа аж. Тодруулбал нийслэлийн иргэдийг нүүрсээр хангах нэрээр төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Уг үйл ажиллагаанд нь Л.Гансүхийг УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллаж байхад нь туслах нь байсан хүмүүс, эхнэрийнх нь төрсөн дүүгийн хүүхэд зэрэг ах дүү төрөл садныхан нь оролцсон байж болзошгүй юм байна. Шалгалт үргэлжилж байгаа аж.
Н.АЛТАНХУЯГИЙН САРАНЗАЯА 2,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГУЙЛГЭЭ ХУУЛЬ БУСААР ХИЙСЭН
“Цэвэр агаар” сангийн гэх хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяад холбогдсон уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тодруулбал, түүнийг уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэн, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм.
Ё.ОТГОНБАЯРЫН ХЭРЭГТ ХОЁР ХҮНИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТЖЭЭ
Өмнөх Засгийн газарт БСШУ-ы сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Багшийн хөгжлийн ордны барилгын асуудал, БСШУ-ы яамны барилга захиалагчийн албанаас явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа бөгөөд уг хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм байна.
«ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Х.ТҮМЭНБАЯРТ ХАМААТАЙ ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААЖ ДУУСААГҮЙ
“Тавантолгой” компанийн захирал асан Х.Түмэнбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хараахан дуусаагүй байгааг хэллээ. Тодруулбал, тэрбээр Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байх үедээ уг компанийн хөрс хуулалтын ажил явуулж байсан бусад аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслүүдэд компанийнхаа талбай дээр суурилуулсан хувийн колонкоосоо шатахуун түгээж байсан аж. Мөн энэ аргаараа тодорхой байгууллага, аж ахуй нэгжүүдэд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүйг шалгалж байгааг хэлсэн юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Н.БАТБАЯРЫГ СЭЖИГТНЭЭР ТАТААГҮЙ
Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулснаар нэмж 46,3 тэрбум төгрөг гаргуулж “Монроуд” компанид шилжүүлсэн. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8,7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой гэсэн үнэлгээ гарсан байхад 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг нь шууд жилжүүлсэн нь илэрчээ. Энэ нь хууль тогтоомжнд бүрэн гүйцэт нийцэхгүй, сэжиг бүхий асуудал тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Гэхдээ уг хэрэгт Эднйн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг сэжигтнээр татаагүй гэв.
“САМУРАЙ” БОНДООС 50 САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛСЭН НЬ СЭЖИГТЭЙ
“Гудамж” төсөлтэй холбоотой асуудалд мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна Тодруулбал, “Гудамж” төслийн хөрөнгөнөөс, төсвийн урсгал зардалд зарцуулахгүй байх талаар Үндэснин аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг гагцхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр зарцуулах ёстой байтал урсгал засварт нэлээд хэмжээний мөнгө зарцуулсан, мөн “Гудамж” төслийн хөрөнгөөс 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад тоног төхөөрөмж худалдаж авсан нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгаж байгаа. Түүнчлэн “Самурай” бондын хөрөнгөөс 50 гаруй сая доллар шилжүүлж, гүйлгээ хийсэн асуудлыг ч шалгаж байгаа гэлээ.
ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх тэргүүтэй хэд хэдэн хүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн Тэдний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. С.Батмөнх нар өөрийн байгууллагад харьяалалгүй олон хүнд 14 гэрбум төгрөгийн орон сууц, орон сууцны дэмжлэг үзүүлсэн, гадаад томилолтын зардлыг даасан зэрэг хууль бус үйлдэлд холбогдоод буй юм. Тэдний мөнгө санхүүтэй холбоотой хэргийг шалгаж буй бол Өмнөговь аймгийн нисэх буудлын хөөрөх, буух зурвас шаардлага хангаагүй байхад хүлээн авсан хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
С.БИЛЭГСАЙХАНЫ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН
АТГ-аас МИАТ ХК-ийн Бодлого, төлөвлөлтг газрын дарга асан С.Билэгсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч уг хэргийг прокурор хянаад хэрэгсэхгүй болгожээ.
Түүнийг МИАТ компанийг төлөөлж, БНСУ-ын “Sе Үоu” компанийг ерөнхий борлуулагчаар сонгож хууль бусаар гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шалгасан юм. Түүнчлэн Энэ хэрэгт холбогдуулан БНСУ-ын компанитай гэрээ байгуулахад оролцсон МИАТ-ийн удирдах түвшний бусад ажилтан хэлтсийн дарга нарыг ч мөн тус газраас шалгасан юм.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХ СААД БОЛЖ БАЙНА ГЭВ
УИХ-ын гишүүн өөрөө үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийнхээ хугацаанд халдашгүй бүрэн эгхтэй байдаг. Тиймээс АТГ-аас одоогийн байдлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотойгоор хэргийг шүүхээр эцэслэн шийдүүлж чадсан тохнолдол гараагүй байгаа аж. АТГ-аас УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хандсан ч харамсалтай нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаагүй учраас гишүүдэд холбогдох хэргүүдийг тухайн үед нь шийдүүлж чадаагүй талаараа АТГ-ынхан дуулгалаа.
URL: