МАН тvгшиж, МАХН гэдэг нэр 24 жил ”хар гэрт хоригдох”-оор болсон 7 хоног

АН-ынхан ямар ч айдасгvй давшив Єнгєрсєн долоо хоногт улс тєрийн намуудад хєдєлгєєн орж эхэлсэн. Ерєнхийдєє улс тєрийн уур амьсгалд шинэ биш юмаа гэхэд нэгэн  зурвас салхи сэвэлзэж єнгєрєв vv гэмээр долоо хоног улирав. Мэдээж, удтал хvлээлгэсэн МАХН нэрийн асуудлаар Vндсэн хуулийн цэцхуралдсан, Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцvvлэг УИХ-ын чуулганаар хэлцсэн гээд асуудлууд байв. Юутай ч Ардчилсан намын бvлэг даваа гарагт ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудлыг авч хэлэлцсэний нэг нь Н.Энхболд нарын гишvvдийн санаачлан боловсруулсан Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн тєсєл байсан бєгєєд олонхи гишvvн ”Тєслийг хэлэлцэх нь зvйтэй” хэмээн vзсэн.

Ийнхvv хуралдаж байхад “Дайны хажуугаар дажин” гэдэг шиг АН-ын гишvvд дэмжигчдийн холбооны дарга Т.Хасбаатар Монгол Улсын Ерєнхий сайд С.Батболдод хандан тав дахь удаагаа шаардлага хvргvvлэв. Vvнийг АН-аас явуулж байгаа бодлого гэх нь ч бий. Зарим нь зvгээр нэг солиотой нєхєд гэх нь ч бий. Бас vvгээр ч дууссангvй, єнгєрсєн мягмар гарагт Нийслэлийн Баянзvрх, Хан-Уул дvvргийн Ардчилсан залуучуудын холбооныхон нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Тvвдэндоржид шаардах бичиг єгчээ. Энэ нь зургадугаар сарын 3-нд болсон нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны ээлжит гуравдугаар чуулгантай холбоотой аж. Дээрх хуралд нийслэлийн Баянзvрх, Хан-Уул дvvргийн Ардчилсан залуучуудын холбооныхонг оролцуулахгvйгээр удирддаг сонгосон явдал нь иинхvv мэдэгдэлд хvргэжээ. Хэрвээ мэдэгдэлд тодорхой хариу єгєхгvй бол жагсана ч гэж мэдэгдэв.

Тус намын бас нэг асуудал бол мэдээж єнгєрсєн хавар баталсан ротацийн сонгууль. Vvнээс vvдэн Чингэлтэй, Хан-Уул, Баянзvрх дvvрэгт зэрэгцээ сонгууль болж vндсэндээ хоёр хоёр намтай болсон. Улмаар Нийслэлийн Ардчилсан нам ч хэсэг зуур хоёр даргатай болсон юм. Харин АН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат энэ замбараагvй байдлыг ээлж дараалан эв зохист нь оруулж байгаа юм. Нийслэл, Чингэлтэй, Баянзvрх дvvргийн Ардчилсан намыг ємнє нь тэрбээр эвлэрэлд хvргэсэн. Мэдээж сонгууль дєхєж байгаа vед намынхаа дотоод маргааныг цэгцлэх нь хамгийн чухал асуудал болоод байгаагийн нэг жишээ энэ.

Харин тус намынхан єнгєрсєн баасан гарагт “Монгол хvн-2020″ хэлэлцvvлгийг Хєвсгєл аймагт vргэлжлvvлэхээр аяны дєрєє жийлээ. АН-ын хувьд ирэх сонгуульд ялалтын тут мандуулна гэсэн яриа нийгмийн бvхий л салбарт хvчтэй явж байгаа. Тиймээс ч энэ намынхан урамтай байгаа бєгєєд тун ч зоримог байгаа нь харагдана. Єєрєєр хэлбэл ямар нэг айдасгvй сонгууль хvлээж байна. Гэвч сонгууль эхлээд сонгогчдын урьдчилсан санал АН-руу 70 хувь хэлтийчихсэн vе биш гэдгийг санахад илvvдэхгvй биз.

МАН-ынхан айж битvvхэн дуншив
Шинэ долоо хоногийн ажил эхлээд хоёр хонож байхад МАН-ын бvлгийн хурал зарлагдаагvй л байсан. Ямар шалтгаанаар одоог болтол хурал зарлаагvй байгааг тус намын бvлгээс лавлавал “Ирц бvрдэхгvйгээс хуралдаан зарлаж чадахгvй байна, жич зарлана” гэсэн хариулт єгсєнийг хэвлэлээр мэдээлж байсан. Мєн бvлгээр ямар асуудал хэлэлцэх талаар хуваариа ч гаргаагvй нь vндсэндээ хуралдахгvйгээр шийдсэн байж болох талтай ч гэж ярьж байсан. Нєгєє талд ойрын vед УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх тул гишvvдийг гадаад дотоодод аялахгvйг анхааруулж байсан ч МАН-ынхан ирц хvрэхгvй нь хэмээн хуралдахгvй байсан нь цаанаа учиртай аж.

Энэ нь мэдээж єнгєрсєн долоо хоногийн лхагва гарагт болсон МАХН-ын нэрийн асуудлаар болсон Vндсэн хуулийн цэцийн шийдвэрийг харж байсан байх. Тиймээс ч єєрсдєє чимээгvйхэн ажиглалтын байдалтай байсан болов уу.

Уг нь цэцийнхэн МАН-ын талд асуудал шийдэх нь ойлгомжтой байсан ч “гэмт хvн гэлбэлзэх”-ийн учрыг харуулж єнжив. Цэцийн шийдвэр мэдээж МАН-ын талд гарч, Ерєнхийлєгч асан Н.Энхбаяр “нэрийн асуудлаар цэцэд биш МАН-д хандах ёстой байжээ” хэмээсэн. Ерєнхийдєє МАН-ынхан нийгэмд яаж таалагдах вэ гэж толгойгоо гашилгасан долоо хоног єнгєрсєн. Харин АН-ынхан дотооддоо ч зєрчилдєж, хєдєєдєє ч аялсаар буй. Аливаа зvйл муудаж сайдаад хєдєлж дуугарч байна гэдэг амьтай байгаагийн шинж. Харин МАН-ынхан амьгvй мэт л долоо хоногийг vдэв. Ерєнхийдєє тус намынхны нэр асар их унаж байгаа бєгєєд тэр хэрээр ихээхэн айдас тvгшvvртэй байгаа. Энэ удаад Н.Энхбаяраас салж байгаа мэт байвч, ахиад л єнєєхийг юу хийх бол гэсэн айдас бол МАН-ын мєнхийн тvгшvvр мєн.

МАХН гэдэг нэр тvvхийн хуудсанд л vлдэв
Мэдээж єнгєрсєн долоо хоногийн дуулиан шуугианы гол нь МАХН-ын нэрийн асуудал байсан ч харамсалтай нь Vндсэн хуулийн цэц МАН-ын талд асуудлыг шийдлээ. Харамсалтай гэсэн нь мэдээж хэсэг бvлэг хvмvvсийн хувьд шvv дээ. Энэ нь МАН-ын нєлєє бvхий нєхдєд хундага тулгах хэмжээний ялалт байсан гэдэгтэй мєрий тавьсан ч алдахгvй биз. Єнгєрсєн лхагва гарагт Vндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж, тvvгээр Улс тєрийн намуудын тухай хууль дахь татан буугдсан болон єєрчлєн байгуулагдсан намын нэрийг дахин хэрэглэх эсэхтэй холбоотой зєрvvтэй заалтуудын талаар Н.Энхбаяртангуудын vvсгэсэн маргааныг хэлэлцсэн.
Vндсэндээ МАХН хэмээх нэрийн асуудал удаан хугацааны туршид шийдэгдэхгvй байсан. Улсын дээд шvvх єєрєєсєє зайлуулж Vндсэн хуулийн цэцэд єгсєн бол цэц энэ єдєр эцэслэн шийдвэрлэж, Дээд шvvхэд хандаж болно гэсэн хариуг єгсєн.

Энэхvv цэцийн шийдвэрт зєвхєн Н.Энхбаяртангууд ч биш зарим хvмvvс таагvй хандаж, цэцийг буруу дvгнэлт гаргалаа гэх нь ч бий. Харин Гавьяат хуульч И.Дашням, хуульч Л.Батцэнд болон УИХ-ын гишvvн Д.Одбаяр, ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал нарын албаны хvмvvс цэцийн шийдвэрийг маш зєв гэж vзснээ хэвлэлээр мэдээлжээ. Тус хуралд УИХ-аас гишvvн Су.Батболд, Д.Дондог, Улсын Дээд шvvхийн Иргэний танхимын тэргvvн Ц.Амарсайхан нар итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр томилогдож, Н.Энхбаяр, УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр нарын хvмvvс ажиглагчаар суусан. МАХН хэмээх нэрийг авах гэж удаан хугацаанд зvтгэсэн Н.Энхбаяр “Цэцийн хуралдаан сонирхолтой байлаа.

Талуудын байр суурийг харахад далд сонирхол байгаа нь мэдрэгдлээ. Тэдний далд санааг олж харснаа хэлье гэж бодож байна. Намын нэрийг дахин ашиглах, хэрэглэхийг найман жилийн турш хязгаарлах тухай Улс тєрийн намын тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тєслийг УИХ нуусаар байгаад сая єєрийн эрхгvй гаргаж ирлээ. УИХ-д єргєн барьсан асуудал нууц байдаг юм байна гэсэн ойлголттой боллоо. МАХН гэсэн нэрийг єгєх нь ямар ч боломжгvй зvйл биш байхгvй юу. Харин єгєхгvй байх ямар ч боломжгvй. Боломжгvй зvйлийг эд хийгээд байна. Цэцийн хуралдааны явцыг харахад МАХН гэсэн нэрийг єгєх боломжтой юм билээ. Боломжтой зvйлийг яагаад боломжгvй гээд байгаа юм бэ гэж эд нараас бvгдээрээ асууя л даа” хэмээсэн. Тэгэхээр Н.Энхбаяр нарын нєхєд цаашид ямар алхам хийх вэ гэдэг асуулт хаа хаанаа л vлдсэн нь мэдээж. Юутай ч энэ удаад тэд нэрээ авч чадсангvй, МАХН гэдэг нэр зєвхєн тvvхийн хуудсанд л vлдлээ. Тэгэхээр МАН-ынхан МАХН гэдэг нэрийг 24 жилийн турш “хар гэрт хорих”-оор болж бага ч гэсэн санаагаа амраав.

ИЗНН-д Н.Энхбаяр шавар хааж, “Ногоонтнууд” хуралдав
МАХН гэдэг нэрийг єгєх эс єгєх тухай Vндсэн хуулийн цэц хуралдаж байхад мєн Дээд шvvх ИЗНН-ын асуудлаар хуралдаж, тус намыг Улсын дээд шvvх хоёр дахь удаагаа хvлээн зєвшєєрсєнгvй. Харин ИЗНН-ын дарга УИХ-ын гишvvн Д.Энхбат “Дээд шvvх иймхэн асуудлыг гацааж байгаад харамcч байна. Уг нь бол vvнийг гацаагаад байх асуудал биш учраас бид vйл ажиллагаагаа явуулах болно” хэмээн хэвлэл мэдээллээр цацсан. Уг нь бол ИЗНН-ын нэрийг бvртгэж болно, хууль зvйн vvднээсээ ямар нэгэн харш зvйл байхгvй гэх хvмvvс олон бий. Энэ нь vнэний хувьтай. Учир нь МАХН-ын нэрийг Vндсэн хуулийн цэц, Дээд шvvх хоёр хоорондоо “пааслаад” хар авдрандаа хав дарж амжсан болохоор хараахан єгчихєж боохгvй байгаа гэх ч хvмvvс бий. Шуудхан хэлэхэд ИЗНН-д Н.Энхбаяр шавар хааж байгаа гэх. Энэ нь ч бас vнэний хувьтай. Харин ИЗНН Дээд шvvх дээр нэрийн асуудалтай манаргаж явахад “ногоонтнууд” ээлжит их хурлаа хийх бэлтгэл ажлаа амжуулж, єнгєрсєн бямба гарагт 150 хvний бvрэлдэхvvнтэй хуралдав.

Ногоон намыг Д.Энхбатын гарт “бvрлэгvvлэхгvйн” тулд ийнхvv “ногоонтнууд” хурлаа хийж, ижил тэгш хоёр даргатай болсон. Ногоон намын даргаар Д.Басандорж, Ч.Сэлэнгэ нарыг ардчилсан зарчим баримталж, адил тэгш эрхтэйгээр сонгожээ. Мєн Ногоон намын нийслэлийн салбар зєвлєлийн дарга О.Бум-Ялагчыг Ерєнхий нарийн бичгийн даргаар томилов. Энэ намын хувьд ямар ч байсан Д.Энхбатын татан буулгах гэсэн санаархлыг бvрмєсєн сандааж орхив бололтой.

С.Ууганбаяр


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих