Зарим зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоолоо

olloo_mn_1404697203_011e88ef4a8328e08be9d913808b8290_L   Манай оронд олон улсын стандартад нийцсэн дэн буудлууд гарын таван хуруунд багтахтай үгүйтэй байдаг гэдэг. Энд тэндгүй за замбараагүй байрласан дэн буудлууд гэмт хэрэг, садар самуунйг хамгийн ихээр өөхшүүлдэг үүр болсон байдаг. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудалд шалгалт хийсэн байна.Амралтын өдрүүд буюу бусад үеэс ачаалал ихтэй үед зохион байгуулагдсан тус шалгалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулжээ.
Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн 120 орчим зочид буудал, дэн буудал үйл ажиллагаа явуулдагаас иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нэр бүхий 16 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийж, Ачит сун ХХК-ийн “Харз”, Асгат сервис ХХК-ийн “Залуус”, “Цээнэ” зэрэг дэн буудлын үйл ажиллагааг  түр хугацаагаар зогсоон, улсын байцаагчийн акт тавьсан байна. Мөн тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар таван газарт  32 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, хоёр аж ахуйн нэгжид нийт 676 мянган төгрөг,дөрвөн иргэнд 434мянган төгрөг, нийт 1.110 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа “Зочид буудал, амралтын газар” нэгдсэн арга хэмжээний хүрээнд садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Засгийн газрын 234 дүгээр тогтоол, “Хүн худалдаалах ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах”-аас хамгаалах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын А/448 тоот захирамж, дүүргийн 2 дугаар прокурорын газрын 57 тоот мэдэгдлийг үндэслэн Баянзүрх дүүргийн зочид буудал, дэн буудал, амралтын газруудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хууль тогтоомж зөрчигдийг илрүүлж, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна.
Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээний чанар, стандартыг хангаж ажиллах нь энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын гол зорилго байх ёстой. Бид холбогдох шаардлагыг тавьж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг зочид буудлын болон амралтын газрын захиргаанд тавьж ажиллаж байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих