Ерөнхий эргэн тойрны хүмүүсийг АТГ шалгаж эхэлжээ
Авлигатай тэмцэх газраас хагас жилийн тайлан, зарим хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь энэ оны эхний хагас жилд 300 гаруй гомдол хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.2 хувиар өссөн гэв. Энэ үеэр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулж, төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй хэмээн шалгаж байгааг хэлсэн юм. Мөн Ерөнхий сайдын охин А.Саранзаяаг бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.
Г.МӨНХТУНГАЛАГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: