Уул уурхайд шинэ бүтээн байгуулалт өрнөж байна
НҮҮРСЭНД НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭЖ ЭХЛЭВ
Манай улсад анх удаа нүүрсээ баяжуулж, нэмүү өртөг шингээж экспортлох эхлэлийг “Энержи ресурс” компани тавьж байна. Ухаа худаг дахь нүүрс баяжуулах үйлдвэр туршилтын боловсруулалтаа өнгөрсөн тавдугаар сард хийснээс хойш20мянгантонннүүрсбаяжуулаад байгаа аж. Баяжуулах үйлдвэр 24 цагийн турш гурван шугамаар ажиллаж жилд 10 гаруй сая тонн нүүрс угааж баяжуулах бололцоотой юм байна.
Ирэх аравдугаар сард баяжуулах үйлдвэрийн хоёрдугаар шат ашиглалтад орох аж. Харин гуравдугаар үйлдвэр 2012 онд ашиглалтад орох юм байна. Манай улс дотооддоо нүүрсээ баяжуулах болсноор тээврийн зардал буурахаас гадна нүүрсээ өндөр үнээр борлуулах бололцоо бүрдэх юм.
ЭДИЙН ЗАСАГ ӨСЧ БАЙНА
Манай улсын эдийн засгийн өсөлт буюу ДНБ-ний бодит хэмжээ энэ оны эхний улиралд 9.7 хувьтай байна. Ингэснээр ДНБ-ний хэмжээ найман их наяд төгрөг даваад байна. Мөн нэг хунд ногдох ДНБ-ний хэмжээ 2200 ам.доллар болжээ. Энэ нь 2009 оны хямралын veэc хойш 500 ам.доллараар өсөөд байна гэсэн үг аж.
Харин боловсруулах салбар ДНБ-ний таван хувийг эзэлдэг байсан бол энэ жил 8.5 хувьд хүрчээ. Өнгөрсөн хугацаанд манай улсын аж үйлдвэрийн салбар 6.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.3, барилгын салбар 15, бөөний болон жижиглэнгийн худалдаа 23 хувиар тус тус өсөөд байгаа аж.
ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖЛЭЭ
Улаанбаатар төмөр дахин хэмнэлтийн горимд шилжээд байна. Учир нь хоёр хоногийн түлшний нөөцтэй байгаа аж. Хязгаарлалтын горимд шилжснээр энэ сарын 13-наас зарим чиглэлийн зорчигчдын галт тэргийг зогсоосон бол 16-наас өдөр 6vp явдаг байсан Зүүнхараа чиглэлийг долоо хоногт гурван удаа болгон хасч, Шарын голын чиглэлийг бүp зогсоожээ.
Мөн Сэлэнгийн чиглэлд өдөрт хоёр явдаг байсныг болиулж, зөвхөн оройны галт тэрэг л зорчих болжээ. Харин Замын-Үүдийн чиглэлд зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдсэн тул өчигдрөөс 24 вагон бүхий нэг нэмэгдэл галт тэрэг нэмж явахаар болсон байна. Одоогийн байдлаар 507 вагон ачаа Замын-Үүдэд хүлээгдэж байгаа бөгөөд өргөн хэрэглээний гол бараанаас бусад экспортын 6vx ачаа тээвэрлэлт зогсжээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨСЧ БАЙНА
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2000 онд 29.6 тэрбум, 2005 онд 59.3 тэрбум төгрөг байсан бол 2011 онд 627.7 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил хурдасч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэхийн сацуу төсвийн хөрөнгө оруулалт ихээхэн хэмжээгээр өсөх хандлагатай болж байгаа юм.
Г.Батзориг http://www.niigmiintoli.mn/
URL: