Өтгөн хатах
Нөлөөлөх хүчин зүйлс.
Өдөрт 2 удаа ч юм уу долоо хоногт 3 удаа ч хүндээр бие засахыг хэвийн гэж үздэг байна. Доорх шалтгаанууд өтгөн хатахад нөлөөлдөг:
• Уураг багатай, амьтны гаралтай өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэвэл
• Сэтгэл санааны зовиур, өвчин намдаагч зэрэг зарим эм хэрэглэснээс
• Аялалаар явах, явуулын байх нь мөн нөлөөлнө. Унд Хоол болоод өдрийн дэглэм өөрчлөгдсөнтэй холбоотой юм.
• Настай хүмүүст нилээд тохиолддог. Яагаад гэвэл ус бага уудаг, дасгал хөдөлгөөн багассан, юмуу уураг багатай хоол хүнс хэрэглэснээс болдог.
• Жирэмсэн үед
• Туулга байнга хэрэглээд байвал дасал болчихдог талтай
Урьдчилан сэргийлэхийн тулд.
• Жимс, түүхий ногоо, хивэг, хөөлгөсөн зүйл, тариа, будааг өргөн хэрэглэх
• Тогтмол цагт хооллох
• Дасгал, хөдөлгөөн сайн хийх
• Өдөр болгон өглөөний цайнаасаа 30 минутын өмнө хагас аяга халуун ус ууж байх
• Өдөрт 8 аяга шингэн ууж байхын 2 аяга нь хар чавганы шүүс байж болох юм
• Аль болохоор тайван байх
• Өдөр бүрийн тогтмол цагийн үед бие засаж байвал зүгээр. Жнь: өглөөний цайнаас 30 минутын өмнө юмуу хойно.
• Бүр болохгүй бол жимсний шүүсэн дээр нэг халбага тос хийгээд унтахынхаа өмнө ууж болно
• Тараг, хар чавга. Хар чавгыг тарагтай хольж идэх нь тустай.
• Хайрсан эрдэнэшиш (рорсоrn)-ийг хүүхдэд өгөх нь тустай. Энэ нь хөөж томорсон байдаг учир усыг шингээж, барьдаг. Ингэснээр өтгөнийг шингэлж, зөөлрүүлж өгнө.
URL: