Скарлетт Йоханссон заргаа авав
29 настай Скарлетт Йоханссон “Анхдагч” хэмээх романдаа жүжигчин бүсгүйн зөвшөөрөлгүйгээр нэрийг нь ашигласан зохиолч Грегуар Делакурыг шүүхэд өгчээ. Уг романы баатар Йоханссон бүсгүй нэгэн автын слесарьтай янагийн холбоотой болж буй талаар өгүүлдэг аж.
Шүүгчийн гаргасан шийдвэрт Скарлетт Йоханссоны хувьд романд гардаг үйл явдлууд нь түүнийг доромжилж, сэтгэлийг нь эмзэглүүлсэн зүйл болсон гэж дурджээ.
Хэдийгээр жүжигчин бүсгүй 50 мянган евро нэхэмжилж гомдол мэдүүлсэн боловч шүүгчийн шийдвэрээр тухайн зохиогч од бүсгүйд 2500 еврогийн нөхөн төлбөр олгохоор заасан байна
URL: