Бас нэгэн бөөр бөгсний асуудал
Сүүлийн үед том жижиггүй л ор хөнжлийн асуудал ярих бас тэрийгээ олон нийтэд зарлан тунхаглах “моод” л дэлгэрсэн гэж хэлж болохоор болсон.
Энэ нь хэн нэгний явуулга мэт харагдахаар үе ч байх юм. Эсвэл бүр ингэж өөрийнхөө болоод бусдын нэр хүндийг унагаж байж сэтгэлийн таашаал цэнгэл эдэлдэг юм уу хэмээн бодохоор… Тийм л ой гутмаар бас бусдад муу үлгэр дуурайл болохоор сэтгэлгүй хүн чанар гээсэн, бусдын нэр хүндийг гутаан доромжлох асуудлыг олон нийтэд зарлаад байх шиг санагдах болов.
Он гарсаар энэхүү ор дэрний асуудал онлайн хүрээнд ихээхэн газар авч ард иргэдийг хоёр талцуулсаар л байна. Учир юусан билээ. Ингэж хэн нэгнийхээ бөөр бөгсний асуудлыг олонд дэлгэснээр өөрийгөө олны танил болчих юм шиг сэтгэх хийгээд хялбар аргаар өөрийнхөө өнөө одооны хэллэгээр карpераа өсгөх бас нэгнийхээг унагаах гэсэн тэнэг гэмээр оролдлогууд явааг үгүйсгэх аргагүй.
Хаваржин л Г.Дэлгэрмаа хэмээх хүүхэн “Мон Эрдэнэ” П.Энхмөнхөд хүчиндүүлсэн хэмээн хэвлэлийн баатар болсон түүний орыг залгаж Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нялх амраг хэмээн Сарангэрэл бас л бөөр бөгсний асуудал ярьж бас болоогүй тэр дээр нь хар тамхи нэмж гарч ирсэн. Энэ бүгдийн улбааг залгаж Нараа Индра хэмээн өөртэй нэр хайрласан Фэйсбүүк хэрэглэгч өөрийгөө Монгол улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай унтсан хэмээн зарлан гарч ирээд байна.
Харин ойрын эх сурвалжийн хэлж мэдээлж байгаагаар бол Х.Цагаанбаатартай холбогдоод байгаа энэ бүсгүй нь сэтгэгцийн өвчтэй, тэр нь хавар зунаар хөдөлдөг юм гэнэ. Ийн өвчин нь хөдлөхөөрөө элдэв зүйл ярьж самуурдаг гэдгийг бидэнд дуулгасан юм. Тэгэхээр энэ бүсгүй ээлжит сэтгэцийнх нь өвчин хөдөлчихөөд байгаа учраас ийнхүү хаа хамаагүй зүйл ярьж байгаа аж. Түүний баснэмж хэлсэнээр бол “Гэхдээ энэ нь Х.Цагаанбаатарын нэр төрд халдах гэсэн явуулга ч байж магадгүй. Тиймээс хэргээр ийм сэтгэцийн өөрчлөлттэй хүнээр дамжуулан нийгэмд ташаа мэдээлэл цацаж байж болох юм” хэмээсэн нь Х.Цагаанбаатарын нэр төрд халдах гэсэн увайгүй нэгэн арга юм болов уу хэмээн бодох хардлага төрөхөөр аж.
Энэ бүгдийн ард тэрхүү хүмүүсийн нэр хүнд болоод ар амьдрал ахуй гээд л олон зүйл яригдана гэдгийг ойлгох ухаан байдаг юм болов уу?
Энэ мэтээр өөрийнхөө болоод өрөөлийн амьдрал хар толбо үүсгэн үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр ард иргэдийн тархийг угаах нь өнөөгийн нийгмийн дархлагдсан увайгүй аргуудын нэг гэж хэлж болохоор санагдана. Ямартаа ч энэ нийгмийн цахим ертөнц дэх утга учир нь үл олдох бөөр бөгсний асуудлуудын ээлжит бай нь олны танил гавьяат маань байлаа. удахгүй хэн гэдэг хүний нэр төрд халдах гэсэн иймэрхүү арга ухаан сийрүүлэх юм бол доо хэмээн бодохоор эрхэм хүмүүст өмднийхөө тэлээг сайн чангал хэмээн захимаар санагдав.
ЧОЙ
URL: