Америк, Оросын хэвлэлүүд Японы засгийн газрыг шүүмжлэв

gtdfsАмерик, Оросын хэвлэлд өгүүлэл гарч, үндсэн хуулийн тайлбарт засвар оруулсныг Японы засгийн газар баталж, хамтаар өөрийгөө хамгаалах эрхийг цуцлах шийдвэрийг шүүмжлэн, энэ үйлдэл бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэнэ гэжээ.

3-нд Америкийн “Нью-Йорк таймс сонин” тэргүүн нүүрэндээ томоохон өгүүлэл гаргаж, Японы ерөнхий сайд Шиньзо Абе хамтаар өөрийгөө хамгаалах эрхийг цуцалсан боловч Японы армийн дүр төрх өөрчлөгдөхийг олон хүн хүлээн зөвшөөрөхгүй. Японы армийн үүрэг хариуцлагыг өөрчлөх үйлдэл маргаан үүсгэж, муу үр дүнд хүргэнэ. Японыг гадаадтай зөрчилтэй болголоо гэж Японы иргэд сэтгэл түгшиж байна. Японы түрэмгийлэлд дарлуулж байсан БНХАУ, БНСУ үүнд сэрэмжилж байна гэжээ.
2-нд Оросын дуу хоолой сайт, саяхан Японы засгийн газар сайд нарын танхимын тогтоолыг баталж, үндсэн хуулийн тайлбарт засвар оруулах аргаар хамтаар өөрийгөө хамгаалах эрхийг цуцалсны улмаас дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улс анх удаа довтолгоонд учраагүй байтал гадаад руу зэвсгийн үзүүр чиглүүлэх боломжтой болжээ. Энэ нь бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэж, бусад орнууд хариу зохицуулах бодлого хэрэгжүүлэн улсуудын хооронд өрсөлдөөн буй болгоно гэжээ.

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих