“Усны тухай хууль”-ийг зөрчиж буй Н.Алтанхуягийн жуулчны баазыг нүүлгэе
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь АТГ-т гаргасан хөрөнгө, орлогынхоо мэдүүлэгт
“Хаанжимс” ХХК-ийн 33 хувийг эзэмшдэг гэдгээ тайлагнасан нь бий. 10 гаруй жилийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг Туул голын эрэг дээр чацаргана тарина гэж газар авчихаад өнөөдөр хажууд нь амралтын газар барьж, Туул голыг бохирдуулж иргэдийг бухимдуулсаар байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүний мэдлийн амралтын газар Туулыг бохирдуулан Туул голын ай савд үйл ажиллагаа явуулаад зогсохгүй нарийн голын эргийг түрж, урсацыг нь багасгахад нөлөөлжээ. Нэг гэр нь хоногийн 150,000 төгрөгийн үнэтэй өндөр зэрэглэлийн тус амралтын газрын хууль зөрчсөн энэ байдлыг мэргэжлийнхэн мэддэг ч хэн ч шаардлага тавьж чаддаггүй байна. Ерөнхий сайдын амралтын газар гэсэн хамгаалалтын ард талд хатан Туулын олом тасарч, нутгийн иргэд амрагчдын ялгадсанд бохирдсон усаар ундаалж байгаа гашуун үнэнийг ард иргэд хэлж байгаа юм.
“Хаан жимс” ХХК-ийн амралтын газрын хууль бус үйлдлийг Налайх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга хэлж байсан удаатай. Туул голын салаан дээр Монгол Улсын “Усны тухай хууль”-ийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазыг нүүлгэхийг шаардсан бичгийг холбогдох байгууллагаас удаа дараа явуулдаг ч тэдний шаардлагыг хүлээж авахгүй өдий хүрчээ. Туул голын салаан дээр бохирынхоо саарал усыг нарийн гол руу цутгаж байгаа амралтын газрын байрлаж байгаа бүс нь Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэр байдаг газар. Нэг үгээр хэлбэл, дотоодын цэргийн ангийн хамгаалалтад байдаг энэ газарт ундны усны тэжээлийн муж бохирдох өндөр эрсдэлтэй байгаа юм. Газар доорх ундны ус бохирдсон уу, үгүй юу гэдгийг хэн ч судалж, шинжлээгүй ч Туул голын ус бохирдчихсон гэдгийг албаныхан нуухгүй хэлж байгаа нь ноцтой баримт билээ.
http://noyon.mn/index.php/i/1673
Н.Алтанхуяг нийслэлчүүдийн ундны усыг бохирдуулж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж нэг дүүрчихсэн новш байна, аа. Улс орны байдал эдийн засгийн нөхцөл гээд бүх зүйлийг шалан дээр унагачихаад одоо болохоор нийслэлчүүдийн ундны усыг бохирдуулж сууна. Учрыг тодруулбал, Ерөнхий сайдын “Хаан жимс” нэртэй тансаг амралтын газар улаанбаатарчуудын ундны эх үүсвэр болсон Туул гол руу бохироо цутгаж байгааг эх сурвалжууд мэдээлээд эхэлжээ.
Цаад уг сурвалжийг нь хөөвөл анх Ерөнхий сайд энэ хэсэг газрыг чацаргана тарих нэрийдлээр авсан ч аялал жуулчлалын аж ахуйн үйл ажиллагаа явуулж мөнгө олох хэрэгслээ болгожээ. Энэ газар нь Дотоодын цэргийн ангийн хамгаалалтад байдаг аж. Мөн сайдын өмчилж аван дураараа дургиж буй уг газар улаанбаатарчуудын ундны усны тэжээлийн муж бөгөөд бохирдож болохгүй, өндөр хамгаалалттай байх учиртай бүс. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн уг чухал газрыг өмчилж авчихаад, Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийг ингэж бохирдуулж сууна.
Нэг гэр нь хоногийн 150,000 төгрөгийн үнэтэй тун ч өндөр зэрэглэлийн “Хаан жимс” амралтын газар нарийн голын эргийг түрж, урсацыг нь багасгахад нөлөөлсөн тухай ч учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.
Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг “Авлигатай тэмцэх газар”-т гаргасан хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт “Хаан жимс” компанийн 33 хувийг эзэмшдэг гэдгээ тайлагнасан байдаг.
Тус амралтын газар нь Монгол Улсын “Усны тухай хууль”-ийг ноцтой зөрчиж буй хэрэг гэдгийг мэргэжлийнхэн мэддэг ч шаардлага тавьж зүрхэлдэггүй, шаардлага тавьчихвал хоолноосоо салж, ажилгүй болохын айдастай байдаг гэнэ лээ. Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газрын үйл ажиллагаа цаашид энэ хэвээрээ үргэлжлэх юм бол мөдхөн Улаанбаатарчууд маань “бохиртой” ус уух аюулд орох нь гэдгийг хаа хаанаа сэтгэл түгшин ярьж сууна..
URL: